sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хууль ёсны бус хэмээн тодорхойлсон мэдэгдлийг эрс няцаалаа.


Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Трамп: “Оросууд юу ч хэлсэн хамаагүй. Энэ бол бүгд худал. Зүгээр л олон нийтийн өмнө тоглож байгаа жүжиг” хэмээн мэдэгджээ.


Путин болон түүний ойрын хүрээлэл Украины удирдагчийн хууль бус гэж шалтгаан болгон Киевтэй энхийн хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар энэ нь бодит шалтгаан бус, харин улс төрийн тоглолт төдий зүйл гэнэ.


М.Чой


Эх сурвалж: Minval.az