
Наймдугаар сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюань нар Камбожийн хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинеат нартай тус улсын Жүннаньхайд уулзжээ.
Ши Жиньпин хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинеат нарыг Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Камбожийн харилцаа олон улсын сорилтыг даван туулж, бат бэх найрамдлыг бий болгож чадсан юм. Энэхүү найрамдал нь хоёр ард түмний нандин өв болсон учраас хоёр тал эрхэмлэн нандигдах ёстой. Олон улсын хямралтай нүүр тулсан Хятад Камбож хоёр орон улам бат бөх харилцаатай байж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шинэ эриний Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөх ёстой. Камбожийн ард түмэн үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнаж, урт хугацааны турш төр түвшин түмэн амгалан байхыг Хятад улс тууштай дэмжих болно." гэжээ.
Хятадад дахин айлчилж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн холбогдох арга хэмжээнд оролцох болсондоо Хаан Сихамони, хатан эх Монинеат нар баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Хятадын ард түмэн дэлхийн энх тайвныг хамгаалах үйлсэд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь мөнхөд дурсагдах учиртай гэдгийг онцолсон байна. Ши Жиньпин дарга 4-р сард Камбожид төрийн айлчлал хийж, хоёр тал найрамдалт харилцаагаа дахин бататгаж, хамтын ажиллагааны талаар зөвшилцөж чухал үр дүнд хүрсэн. Хятад хоорондын харилцааг Камбож улс стратегийн өндөрлөгөөс харж ирсэн бөгөөд уламжлалт найрсаг харилцаагаа урагшлуулж, шинэ эриний Камбож Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0