sonin.mn

Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд “ Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө. 


Улс, аймгийн 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, ХХЕГ-Хилчин спорт хорооны бөх, Монгол Улсын начин Энхбатын Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сум, ХХЕГ-ын Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв. 


Шөвгийн 4-д Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, улсын начин Д.Төрболд нар шалгарав.