sonin.mn

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд үргэлжилж байна. 


Өнөө жилийн фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал, онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхуулж байгаа юм. 


Хойд бүсийн хүрээнд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.