
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Энэтхэгээс АНУ-д нийлүүлж буй бараануудад ногдуулсан 50 хувийн татвар өнөөдрөөс буюу лхагва гаргаас үйлчилж эхэллээ. Энэ бол Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны түншүүддээ ногдуулсан татваруудаас хамгийн өндөр нь юм.
Үүнийг Трамп тайлбарлахдаа, Энэтхэгийн тал Оросын нефтийг худалдан авахаас татгалзахгүй байгаа учраас хоёрдогч хориг тавих замаар Энэтхэгийн эсрэг хатуу арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн гэжээ. Нефть зарсан орлогоороо Оросын тал хөрш орныхоо эсрэг хийж буй дайныг санхүүжүүлж байна гэж Вашингтон үзэж байгаа юм. Энэтхэгийн хувьд, Оросын нефтийг худалдан авч буй хэмжээгээр Хятадын дараа ордог ажээ.
Гэхдээ Энэтхэгээс АНУ-д нийлүүлж буй бүх бараанд 50 хувийн татвар ногдуулахгүй. Тухайлбал, эм, компьютерийн чип зэрэг бүтээгдэхүүнд тусад нь татвар ногдуулна. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Энэтхэгээс АНУ-д нийлүүлж буй бараанд 25 хувийн торгуулийн татвар үйлчилж байгаа юм.
Украинд 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс Энэтхэгийн Оросоос худалдан авч буй нефтийн хэмжээ 2 хувиас 36 хувь хүртэл өссөн байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын эсрэг хоригийг дэмждэг Барууны зарим улсууд Энэтхэгээр дамжуулан Оросын нефтийг худалдан авсаар байгаа ажээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди хэлэхдээ, эрчим хүчний нийлүүлэлтийн тал дээр улс орноо бие даасан болгохыг эрмэлзэж байна гэсэн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Хохь нь муу халтарууд оросын цустай нефтээ гүзээлээд тэрбум гуйлгачнаа тэжээгээд хол явахын харъядаа
орсын цэргийн шинжлэх ухаан дэлхийд тэргүүлж байна гэж ЗАЛУЖНЫЙ бодит гарцаагүй дүгнэлт хийлээ эртний соёлт энэтхэг орос хоёр байна даа