
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг дэлбэлсэн хэрэгт холбогдсон бүх хүнийг Германы мөрдөн шалгах байгууллагууд олж тогтоожээ. Энэ тухай Die Zeit, Sьddeutsche Zeitung сонинууд ба телевизийн ARD сувгийн хамтран явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны явцад тодруулсан байна.
Харин тэднээс нэг хүнийг баривчлан саатуулаад байгаа бол бусдыг нь баривчлах тушаал гаргажээ. Мөрдөгчдийн үзэж байгаагаар, хийн хоолойг дэлбэлэх ажиллагаанд Украины долоон иргэн оролцсон бөгөөд тэдний дөрөв нь шумбагчид, дэлбэрэх төхөөрөмжийн мэргэжилтэн нэг хүн, Andromeda далбаат завины ахмад болон Италид саяхан баривчлагдсан хорлон сүйтгэгчдийн багийн ахлагч Сергей К. нар юм.
Багийн долоо дахь гишүүн Евгений У хожуу буюу 2022 оны есдүгээр сарын 19-23-ны хооронд тус багт нэгдсэн бөгөөд анхандаа “Туркийн урсгал” гэдэг хийн хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцохоор төлөвлөж байжээ. Гэвч уг ажиллагааг илрүүлэн зогсоосон байна.
Эдгээр долоон хүний дотор мэргэжлийн усанд шумбагч Валерия Т гэдэг эмэгтэй байгааг мөрдөгчид тогтоожээ.
Die Zeit сонинд бичсэнээр, дэлбэлэх ажиллагаанд оролцогчдын нэг болох Всеволод К гэгч этгээд фронтод байлдаж байгаад 2024 оны сүүлчээр амь үрэгдсэн бол бусад нь Украинд нуугдаж байгаа бололтой.Одоогоор Германы тал эдгээр этгээдийг шилжүүлэн авчрах хүсэлтийг Украины байгууллагуудад хүргүүлээгүй байна.
Дээрх сонинуудад бичсэнээр, хорлон сүйтгэгчдийн багийнхан 2022 оны есдүгээр сарын 8-нд шилжих шөнө Рюген арал дээр автомашин суугаад далбаат завинд дөхөн ирж буйг харуулсан хяналтын камерын бичлэгийг мөрдөгчид санамсаргүй байдлаар олж авчээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл7
СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Сало в кокаине! Нацист Бандер Хохол террорист алан хядагчид баригджээ! Сайхаан сайхан!
Гях,,,гяхх,,,гяхх,,,,,тун удахгүй,,,нэг дебиль оросыг бункерт нь дэлбэлэнээ,,,,
Батлахад тун хэцүү
Энэ намар нөөцөлсөн фламинго далавчит пуужингаараа ойр хавийн том хотуудын бүх дулааны станцыг дэлбэлэх хэрэгтэй . Украинчуудыг хөлдөөж алахаар оросууд хэдэн өвөл ийм юм хийж байгаа. Одоо хариу барих цаг нь ирлээ
Тэгэлгүй яахав,,,,
Тэр террористуудын дотор зөнөг баадан,хөгшин шулам фон дер ляйны нэр байна уу.Байхгүй бол жинхэнэ зохион байгуулсан цаад эздийг нь олоогүй ээ гэсэн үг.