
8-р сарын 26-ны үдээс хойш, Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 25 дахь яармагийн талаар танилцууллаа. 25 дахь удаагийн яармаг 9-р сарын 8-11-ний өдрүүдэд Фүжянь мужийн Шямэнь хотод "Хятад улстай түншилж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийе” гол сэдвийн дор болно. Энэ яармаг нь "Бүс ба зам”-ын улс орнууд, бүс нутгуудыг үргэлжлэн гүнзгий холбож, олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхийг бүх талаар дэмжинэ гэж Худалдааны яамны холбогдох албаны хүн танилцуулав.
Эх сурвалжаас үзэхэд, өнөөгийн байдлаар ”Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах нийт 77 улс орон, бүс нутаг тус яармагийн үзэсгэлэн, хуралд оролцохоо мэдэгджээ.
Сэтгэгдэл0