sonin.mn

Оросын улс төр судлаач Сергей Марков өөрийн Telegram сувагтаа Францад удахгүй улс төрийн хямрал үүснэ гэж бижээ. Түүний аналитик өгүүллийг орчуулан хүргэж байна.


"Франц. Энэ улсад улс төрийн хямрал ойртож байна. Энэ нь Украин болон ОХУ-д ихээхэн нөлөөлнө.

9-р сард Люк Меланшоны тэргүүлсэн зүүний "Эсэргүүцэгч Франц" эвсэл Макроны Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахыг шаардана. Тэдэнтэй Марин Ле Пений тэргүүлсэн барууны "Үндэсний нэгдэл" нэгдэнэ.


Тэд хамтран магадгүй Макроны Засгийн газрыг унагах боломжтой, учир нь тэд олонхи. 


"Үүний зэрэгцээ тэд Макроны эсрэг импичмент эхлүүлэхийг оролдоно. Гэвч энэ нь хэцүү, учир нь нарийн төвөгтэй хуультай.

Макрон шинэ парламентын сонгууль зарлахаас эмээж байна, учир нь тэрээр томоохон ялагдал хүлээнэ гэдэг нь тодорхой.

Тиймээс тэр "Түр Засгийн газар" байгуулах болно. Ингэснээр хямрал үргэлжилнэ.

Украины асуудалд холбоотойгоор Макроны өмнө хоёр зам үлдэнэ.

1. Өөрийн рейтингийг өсгөхийн тулд — Украинд ОХУ-ын эсрэг дайнд хүчтэй дэмжлэг үзүүлэхээ зогсоох.

2.Сөрөг хүчнийг дарахын тулд — ОХУ-тай хурц цэрэг–улс төрийн хямрал өдөөх.


Макрон энэ хоёрын аль нэгийг зайлшгүй сонгох болно. Үүний үр дүнд Европын Украинтай холбоотой бодлого, тэр тэргүүлэгч Макрон есдүгээр сард өөрчлөгдөх ёстой. Хаашаа өөрчлөгдөх нь энэ парламентын–Засгийн газрын хямралын үед тодорхой болох юм.


Оросын улс төр судлаач Сергей Марков