.jpg)
2012-2016 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байсан. Тухайн жилүүдийн нийтийн эзэмшлийн газрыг хувьчилсан хууль бус наймаанаас үүдсэн газрын зөрчил өнөөг хүртэл арилаагүй хэвээр. Тухайлбал, хуучнаар “Ард” кино театрын 3595 ам.метр газрыг 2014 оны нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлийн А/500 дугаар захирамжаар “Од театр” ХХК-д шилжүүлжээ. Саяхан одоогийн хотын дарга Х.Нямбаатар театрын урд талын ногоон байгууламжийг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлсэн. “Ард” кино театрын газраас ойролцоогоор 1541 ам.метр талбайг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь энэ.
Мөн Э.Бат-Үүлийн хотын дарга байх үед буюу 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн А/54 захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Соёлын төв ордны зүүн талд байрлалтай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 13757 ам.метр хэмжээтэй газраас 640 ам.метрийг нь үйлчилгээ, соёл урлагийн зориулалтаар ашиглуулахаар газрыг олгосон байна. Дахин Э.Бат-Үүлийн 2016 оны А/150 тоот захирамжаар 1681000560 нэгж талбарын дугаартай 1769 ам.метр газарт үйлчилгээ, соёл урлагийн зориулалттай барилга бариулахыг зөвшөөрчээ.
Э.Бат-Үүл энэ бүх нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар, өөрийн эрх ашигт нийцүүлэн хувьчилсны уршгаар өнөөдөр “Луминари” ХХК, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 1769 ам.метр болон 13757 ам.метр эзэмших эрхийн газарт Соёл, сургалт, үйлчилгээний зоорьтой 16 давхар цутгамал төмөр бетон карказан барилга баригдахаар болжээ. “Ард” кино театрын барилгын газар дээр ч гэсэн 26 давхар худалдаа, үйлчилгээний төв бариулахаар олон жил яригдаж байгаа.
Э.Бат-Үүлийн нийтийн эзэмшлийн газрыг өөрийн ах дүү, садан төрөл, ажлын хамаарал бүхий хүмүүсийн мэдэлд хууль бусаар шилжүүлсний балаг түүнийг хотын даргын эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 жилийн дараа ч гэсэн үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл11
Салга новш
Салга толгойт хулгайч Батүүл 2022 онд "болдогсон бол Киевт очиж Оросуудтай байлдмаар байна" гэж хуцаж байсан. Украйн визгүй шд гэсэн чинь салга толгойт хулгайч Батүүл "Хөгшин би дайн байлдаан гээд яахав, харин залуучууд та нар Ардчилалаа хамгаалж Украйнд очиж Оросуудтай бла бла бла" гэж шааж байсан амьтан!
АН-ийн хурлийз хулгайчуудын нэг
Од кино театраа авъяа
Төр одоо өөрийн өмчөө буцааж авах ёстой авах нь түмэн зөв ямар гоё кино тетра байлаа даа хуучин хэвээр нь ашиглах хэрэгтэй шүү дээ
Нямбаатараас өмнө байсан хотын дарга нар дотор шударга ажилласан хүн алга. БҮГД газрын наймаа хийсэн АВЛИГАЧИД.
Аа тэгвэл яг Сосорбарамд өгсөн байна
kkk
Хууль бус шийдвэр тул шүүхээс захирамж гарч шийдвэрийг хүчингүй болгож болно. Батүүлийн авлига, албан тушаалын гэмт хэргээс Сосорбарам хохироогүй. Хохирох ч үндэсгүй, учир нь тэрээр Ард кино театрт 1 ч төгрөг зарцуулж байгаагүй, харин ч саалийн үнээ шиг ашигласан бдаг, эцэст нураахыг завдан барилгад ихээхэн хохирол учруулсан тул хохиролыг үнэлэн Сосорбарам, Батүүл нараас нэхэмжлэн гаргуулж хийсэн хэргийг нь шүүх хэрэгтэй.
Хөгшин залуу хоёр даан ч их сүжирхээд байсан юм ингэх гээд л байж шүү хн
Буцааж ав