
8-р сарын 27-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. АНУ-д сурах Хятад улсын оюутнуудын холбогдох нөхцөл байдлын талаар сурвалжлагч асуулт асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ: Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа нь улс орнуудын ард түмний харилцаа, ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай. Хятад улсын оюутнууд АНУ-д суралцахыг урьж байна гэсэн ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдлийг бодитоор хэрэгжүүлж, Хятад улсын оюутнуудыг үндэслэлгүйгээр дарамтлан байцаах, албадан гаргахыг зогсоож, тэдний зүй зохистой хууль ёсны эрх ашгийг үр дүнтэй хамгаалахыг бид Америкийн талд хүсэж байна гэв.
Сэтгэгдэл0