.png)
Хятадын Үндэсний статистикийн газрын 27-нд нийтэлсэн мэдээллээр, долоодугаар сард үйлдвэрлэлийн салбарын ашиг өмнөх оны мөн үеэс 6.8%-иар өсөж, зургаадугаар сарынхаас илүү хурдацтай өсөлт үзүүлжээ. Ерөнхийд нь авч үзвэл, жилийн ашиг орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1.5%-иар буурсан боловч хоёр сар дараалан бууралтын хандлага саарсан нь ашигт ажиллагаа тогтмол сайжирч буйг харуулж байна.
Тэдгээрийн дотор өндөр технологийн үйлдвэрлэлийн ашиг 18.9%-иар нэмэгдэж, өсөлтийн гол хөшүүрэг болсон бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн ашиг уналтаас сэргэж, хувийн хэвшлийн ашиг 2.6%-иар өссөн нь эерэг дохио болсон байна. Үйлдвэрлэлийн ашиг өссөн нь аж үйлдвэрийн эдийн засгийг бүхэлд нь сэргээхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд цаашид дотоодын эрэлтийг өргөжүүлэн, инновацид түшиглэсэн шинэ үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлж, аж үйлдвэрийн эдийн засгийн эрүүл, тогтвортой өсөлтийг хангах шаардлагатайг статистикийн байгууллага тэмдэглэжээ.
Сэтгэгдэл0