
8-р сарын 31-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой Тяньжин хотод уулзав.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн жил Казань хотод болсон амжилттай уулзалт нь Хятад, Энэтхэгийн харилцааг улам өргөжүүлж, хоёр талын солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй ахиц дэвшилд хүрч байна. Хятад, Энэтхэг бол дорно дахины хоёр эртний соёл иргэншил, дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орон бөгөөд дэлхийн өмнөд хэсгийн орнуудын чухал гишүүд юм. Хоёр орон ард түмэндээ үр өгөөжөө өгөх, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, сэргэн мандалтыг ахиулах, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг ахиулах чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Найрамдалт айн хөршийн , харилцан ашигта түншүүд байж, хамтын хөгжилд хүрэх нь Хятад, Энэтхэг хоёр орны хувьд зөв сонголт байх ёстой .
Энэ жил Хятад, Энэтхэг хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна.
Хоёр тал Хятад, Энэтхэгийн харилцааг стратегийн болон алс хэтийн өнцгөөс харж, зохицуулж, Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар дамжуулан харилцаагаа улам ахиулж, хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах ёстой. Үүнд юуны түрүүнд, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх ёстой. Бид өрсөлдөгч биш түнш, аюул заналхийлэл биш хөгжлийн боломжоор хангах үндсэн зарчмыг баримтах юм бол Хятад Энэтхэгийн харилцаа цэцэглэн хөгжиж, тогтвортой урагшлах болно. Хоёрдугаарт, харилцан ашигтай, харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд солилцоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Хятад Энэтхэг хоёр орон хөгжил, сэргэн мандалтын чухал үе шатанд байна.
Бид хөгжил хэмээх хамгийн том нийтлэг зүйлд төвлөрч, бие биенээ дэмжиж, тусалж, амжилтад хүрэх ёстой. Гуравдугаарт, бид бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудалд санаа тавьж, эв найртай зэрэгцэн оршихыг дэмжих ёстой. 70 гаруй жилийн тэртээ Хятад, Энэтхэгийн ахмад үеийн удирдагчдын дэвшүүлсэн энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг эрхэмлэн дээдэлж, сурталчлах ёстой. Бид хамтдаа хичээж, хилийн бүс нутгийн энх тайван, амгалан тайван байдлыг сахин хамгаалж, хилийн асуудал Хятад Энэтхэгийн харилцааг бүхэлд нь тодорхойлохгүй байх ёстой. Дөрөвдүгээрт, олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Бид түүхэн хариуцлагаа хамтдаа харуулж, олон талт үзлийг эрхэмлэн, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалж, олон туйлт ертөнц, олон улсын харилцааг ардчилсан болгохын төлөө хамтран ажиллаж, Ази тив төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахад зохих хувь нэмэр оруулах ёстой" гэжээ.
Нарендра Моди харин энэ үеэр хэлэхдээ, "Миний бие Ши Жиньпин даргатай Казаньд хийсэн уулзалт маань Энэтхэг, Хятадын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Энэтхэг, Хятадын харилцаа эерэг замдаа эргэн орж, хил тайван, тогтвортой байж, шууд нислэгүүд сэргэх гэж байна. Эдгээр ололт амжилт нь Энэтхэг, Хятад хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөөд зогсохгүй дэлхий дахинд ч ашиг тусаа өгөх болно. Энэтхэг, Хятад хоёр бол дайснууд биш түншүүд бөгөөд нийтлэг ойлголтууд санал зөрөлдөөнөөс хавьгүй илүү байна. Энэтхэг улс хоёр орны харилцааг урт хугацааны хэтийн төлөвөөс харж, хөгжүүлэхэд бэлэн байна. Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал өндөр байгаа энэ үед Энэтхэг, Хятад хоёр дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь маш чухал юм. Энэтхэг улс Хятадтай хамтран ажиллаж, хилийн асуудлыг шударга, үндэслэлтэй, харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг эрэлхийлэхэд бэлэн байна. Энэтхэг, Хятад хоёр улс стратегийн бие даасан байдал, бие даасан дипломат ёсыг баримталдаг бөгөөд хоёр талын харилцаа нь гуравдагч этгээдийн нөлөөнд автдаггүй. Хоёр орны хамтын ажиллагаа нь 21-р зууныг Азийн зуун болгож, олон улсын үйл хэрэгт олон талт үзлийн хүчийг хамтдаа бэхжүүлэх болно. Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг жижүүр орны үүргийг амжилттай хүлээж авсанд баяр хүргэж, Тяньжиний дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөе" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0