
8-р сарын 30-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй Тяньжинь хотноо уулзав.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Олон талт үзэл, эв нэгдэл, хамтын ажиллагаа нь дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөв хариулт гэдгийг түүх бидэнд заадаг. Бид НҮБ-ыг үүсгэн байгуулах үзэл санааг эргэн харж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудад тууштай байгаагаа дахин нотолж, шинэ эринд НҮБ-ын эрх мэдэл, эрч хүчийг сэргээж, улс орнуудын үйл ажиллагаагаа уялдуулж, сорилт бэрхшээлийг хамтран шийдвэрлэх үндсэн тавцан болгохын төлөө ажиллах ёстой гэсэн бол
Антонио Гутерриш хэлэхдээ, "Ноён Ерөнхийлөгч танд маш их баярлалаа. 80 жилийн өмнө НҮБ болон түүний дүрмийг бий болгосон үндсэн үнэт зүйлсийг дахин батлах шаардлагатай гэж би үзэж байна. Хятад улс олон талт тогтолцооны тулгын чулууны хувьд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүнд бид гүнээ талархаж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0