
Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3 жил 7 дахь сардаа (тасралтгүй 1286 өдөр шөнө) орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, Украин, Азербайжан, Польш, Францын Ерөнхийлөгч, мөн америкийн генерал Хожес, сенатч Грэм, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Каллас, оросын суртал нэвтрүүлэгч Виталий Третьяков нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Гурван өдөрт ялна гэсэн нь “1286” болж сунасан их дайны тухай дахин хүүрнэе. Зеленскийд америкийн сэтгүүлч асуулт тавьж байна. “Дахин хагас жил украины цэргүүдийг үхэл рүү нь илгээхээ үргэлжлүүлэхэд Та бэлэн байна уу, эсвэл улсын хилээ шинээр зурахтай эвлэрмээр байна уу?” гэхэд Зеленский санаж бодох юмгүй шууд хариулжээ:–Бид өдөр бүр атакан дор амьдарч байна. Оросыг зогсоохын тулд бид энэ дайныг зогсоох ёстой!
Товч бөгөөд тодорхой хариулт. Орос нь довтлоод болохгүй байна. Тийм учраас Оросын довтолгооныг зогсоох ёстой. Харин яаж? Оросыг гуйж гувшиж, хөлд нь сөхөрч биш, Оросыг фронт дээр ялж байж л зогсооно, өөр хувилбар гарц байхгүй гэсэн байна.
Сониноос Кавказ бараг тэр чигтээ Кремлийн хяналт, нөлөөний хүрээнээс гарч байна. Азербайжан улс СССР-ийн бүрэлдэхүүнд орсон нь нэг ёсны эзлэн түрэмгийлэл байсан хэмээн Ерөнхийлөгч Ильхам Алиев шууд нэрлэсэн нь сайтуудад түгжээ.
1918 онд Азербайжаны Ардчилсан БНУ буй болсон, гэтэл хоёр жилийн дараа оршин тогтнохоо больсон, учир нь оросын цэрэг 1920 оны 4 дүгээр сард оккупац буюу эзлэн түрэмгийлэл үйлдсэн. Тэгээд Азербайжаны Ардчилсан БНУ устсан, СССР-д нэгдэж орсноороо азербайжаны нутаг дэвсгэр хоёр хэсэгт хуваагдсан хэмээн “Аль-Арабиа” сонинд ярилцлага өгөхдөө нарийвчлан ярьжээ.
“1917 онд хувьсгал хийсэн большевикууд ард түмнийг мэхлэсэн. Тэдний уриа лоозон “Фабрик, заводыыг ажилчдад, газрыг тариачдад, эрх чөлөөг ард түмэнд” гэсэн боловч тэд мэхлэсэн. Бид өөрийн гэсэн төрт улсаа байгуулсан, харин большевикууд биднээс тэр улсыг маань булаан авсан” хэмээн Алиев ярьснаараа СССР гэж байхдаа биднийг эзлэн түрэмгийлж байсан гэх Балтийн гурван улсын дүгнэлтийг Зөвлөлтийн бусад БНУ-аас түрүүлж Азербайжан давтсан болж таарч байна.
Цааш нь Алиев саяхан АНУ-ын хяналтад өгсөн Зангезурын коридор гэгчийн гунигт түүхийг тайлбарлажээ. Тэр нь Азербайжаны баруун районыг (Нахичеваны Автономит БНУ) Армены Сюникийн мужаар дамжин холбосон хонгил–Зангезурын коридор буюу тээврийн маршрут маягтай анх буй болжээ. “Байгуулагдаад хэдхэн сар болсны дараа Зөвлөлт Оросын Засгийн газар Азербайжанаас Баруун Зангезурыг нь булаан аваад Арменд шилжүүлсэн.
Ингэж л Азербайжан хоёр хуваагдсан, үндсэн нутаг дэвсгэр ба Нахичыван гэж” хэмээн Ильхам Алиев ярьсан ба энэ удаа АНУ-ын хяналтад тэр коридороо өгснөөр Оросыг энэ тоглоомноос хассан тухай ганц ч үг унагасангүй. Харин Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж буйгаа дахин нотлон “Украиныг Орос эзлэн түрэмгийлсэн эхний өдрөөс л бид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжсээр байх болно” гэжээ.
И.Алиевын ярьсанд оросын хэвлэл ТВ-үүд эмзэглээд сүйд. Няцаагдашгүй түүхэн үнэнийг очиж очиж Бакугаас хэллээ гэдэгт жинхэнээсээ хэнээрхжээ. Зөвлөлт Оросоос бусад СССР-ийн бүх БНУ-ууд Москвагийн колони болж эзлэгдсэн гэж Алиев ярьсныг ойлгохгүй байна, харамсалтай байна гэхийн сацуу Азербайжаны эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж ниргээд өгөөч гэсэн уриалга ч явж байх шиг.
Азербайжаны сөрөг хүчний лидер бүр ч эвгүй мэдэгдэл хийв. “Украин нь энэ тэмцлээрээ пост-зөвлөлтийн бүх БНУ-уудын тусгаар тогтнолыг хамгаалж байна” гэжээ. Хуучин СССР-ийн улсуудаас Оросоос бусад нь бүгд Оросынхоо эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө тэмц гэсэн уриалга бололтой!
Польшийн шинэ Ерөнхийлөгч Кароль Навроцкий Украины ард түмнийг дэмжсэн мэдэгдэл хийсэн нь Кремлийг эмзэглүүлэв.
Украиныг НАТО, Европын Холбоо руу хавьтуулахгүй гэсэн итгэл оросуудад төрүүлсэн тэрээр “Эрх чөлөө бол үнэлж баршгүй юм. Үүнийг худалдаж авах, зарах боломжгүй. Үүнийг хамгаалах ёстой. Тийм ч учраас бид оросын империализмд хэзээ ч бууж өгөхгүй. Украинтай хамт түүний эрх чөлөөг хамгаалж, Европ дахин нэгдмэл, эрх чөлөөтэй, энх тайван болох болно”–эргэлтгүй байр сууриа илэрхийлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон бүр ч эрс хатуугаар мэдэгджээ. Оросыг хүний махан хүнстэн мангастай зүйрлэж “Орос гэж энэ мангас манай хаалган ирээд байна” хэмээн LCI телесувгаар ярихдаа европчуудад том сэрэмжлүүлэг өгчээ. Европчуудыг гэнэн царайлж Оростой нялцганахгүй байхыг уриалаад “Төсвийнхөө 40%-ийг зэвсэглэхдээ зарцуулдаг, 1.3 сая хүн армидаа дайчлах чадвартай энэ улс нээлттэй ардчилсан тогтолцоот улсын статус руу ганц шөнийн дотор ганц далайлтаар шилжиж чадна гэдэг үлгэр шүү. Ийм учраас гэнэн, увайгүй авирлахаа больё. Оршин байхын тулд, амьд үлдэхийн тулд Орос чинь ядаж идэж уух хэрэгтэй биз дээ.
Орос бол махчин, мангас, манай хаалган дээр ирчихээд байна. Энх тайвны хэлэлцээр байгуулах боломжийн тухай Трампын оптимизмыг би хуваалцахгүй.
Ийм баримтуудыг би юу гэж харж байнав гэхлээр Ерөнхийлөгч Путин бол хэзээ ч амласандаа хүрч байгаагүй, одоо ч энх тайвныг хүсэхгүй байна гэдгийг л харж байна. Гэхдээ би хэтэрхий гутранги байж болно”–Макрон яг үнэнийг л өчжээ. Макроны үг, авир Кремлийн суртал нэвтрүүлэгчдийг ёстой хилэгнүүлэв. Багтарч үхэх шахсан В.Соловьев “Макрон Паристаа сөхрөн суугаад оросын цэргийн гутлыг тослож байхыг үзэх болно” гэж эфирээр хашгачив.
Путин цаашид яах бол гэдэгт НАТО-гийн нэг командлагч асан америкийн генерал Бен Хожес хариулжээ:
1) Путин Зеленскийтэй уулзахаас булзаж болох ч Зеленский түүний гөлөгнүүдтэй (Лавров, Медведев г.м.) уулзахгүй;
2) Европ 4 дэх тал болж идэвхжинэ;
3) Европ (ялангуяа Герман) нь Украины батлан хамгаалах чадавхид хөрөнгө оруулалтаа нэмнэ;
4) АНУ-ын Конгресс Оросын нефть худалдан авагчдад хориг тавьж таарна гэжээ.
Сенатч Линдси Грэм:–Путин Украиныг сүйтгэж, зарим сателлит Зөвлөлт маягийн улсуудыг дахин өөрийн нөлөөнд оруулах төлөвлөгөөтэй байна. Бидэнд түүхэн ганцхан боломж байна. Сүүлийн 20 жилд хийж үзээгүй зүйлийг Путиныг тоглоомоос гаргах замаар хийх боломж гэжээ.
Эстонийн Ерөнхий сайд асан, одоо Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч хатагтай Кая Каллас бол Зөвлөлт Холбоот Улсад төрж өссөнөө мартаад Оросыг яг үнэнээр нь яллахдаа гаргуун яваа нэгэн билээ. Украины газар нутгийг ОХУ-д өгч, тэгснээрээ “Энхийн хэлэлцээр” байгуулна гэсэн Трампын санал санаачлагуудыг эрс шүүмжилж: “Нутаг дэвсгэрийн буулт хийх тухай яриа бол Путины тавьж буй урхи” гэж оношложээ. “Нэг үгээр хэлбэл Украин газар нутгаасаа татгалзвал Орос түрэмгийлэлдээ шагнал хүртэж байгаа хэрэг болно. Путины стратеги бол дайныг аль болох удаан үргэлжлүүлж, барууны улс орнуудыг сульдаах, Украинд тэднээр буулт хийлгэхийг шахах явдал. Харин ингэж буулт хийх нь Оросын түрэмгийллийг зөвшөөрч буй хэрэг бөгөөд ингэснээр Кремль нь цаашид ч хөрш орнууд руугаа заналхийлэхэд урамшина. Украин газар нутгаасаа өгөөд зогсохгүй, Орос ямар ч бодит буулт хийхгүй, харин довтолгооноо үргэлжлүүлэх болно” гэж анхааруулжээ.
Оросын үзэл суртлын үзүүлэн болгодог нэгэн бахархал “Дружба” газрын тосны хоолойн түүх өндөрлөжээ. Оросын Тамбов муж дахь Никольское газрын тос шахах станцыг украины дронууд бүрэн устгаснаар тэр түүх хаагджээ.
Украин түүнийг бүрэн устгасан ба унгарын “Мадьяр” сонинд бичсэнээр ОХУ-аас Европ руу газрын тос шахах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон ажээ.
Оросын суртал нэвтрүүлэгч Виталий Третьяков ам мэдэн ярьж харагдана. Аляскийн уулзалт, дараа нь Цагаан ордонд болсон “Есийн уулзалт”-тай холбогдуулан Украины аюулгүй байдлын баталгааг ганцхан Орос хангана гэдэг Кремлийн байр суурийг давтжээ. Ердөө хоёр л баталгаа хамгийн үр дүнтэй. Тэр нь:
1) Украины одоогийн дэглэмийг бүрэн устгах.
2) Оросын цэргийн контингентыг Киев, Харьков, Одесс, Ровно буюу Львовтой ойролцоо байрлуулах гээд “Хэрэв барууны орнууд баталгаа гаргах гэвэл шинэ дайн руу эрчимтэй түлхэнэ” хэмээн сүрдүүлжээ.
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл22
Эх оронч гэж энийг хэлнэ.
Тэрнээс биш бууж өгөөд харь улсын ерөнхийлөгчийг шүт гэдэг мояа нар бол урвагч хүмүүс
Битгий чаа
cer cer bac daxin cer
Шаа шаа бас дахин шаа. Балайдэмийр Балайдэмийрич Путлер
Ер нь СССР гэдэг бол хуурай газрын хамгийн том колонийн тогтолцоо байсан шүү дээ ! Түүхэн хөгжлийн түгээмэл зүй тогтлын дагуу тэр нь 1991 онд зад үсрээд 15 БНУ болон тарц гаасан. Одоо хэзээ мөдгүй РСФСР бутарнаа, түүний эхлэлийн цэг нь ах дүү ард түмхийхээ эсрэг Оросын өдүүлсэн цуст дайн юмаа ! Одоо Татарын БНУ-г Турк, Чеченийг Иран, При морскийг Хятад дэмжээд тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлж бнаа !!!
РФ бас задрах нь тодорхой
Украйны ФАШИЗМ ялна гэж мөрөөдөж байгаа бол САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ
Чи нэг л андуураад байнадаа,,дебиль ээ,,,
Нээрээ л хол андуураад бна. Бжсдын газар нутгийг эзлэн түрэмгийлж, хүн ард, хот тосгоныг нь устгаж байгаа тал нь фашист байгаар юм.
Тэнэг гичий
Яахав харж байя бүтэхгүй л болуу мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ
Гоёо гоё! Өдөр бүр шахуу оросын нeфт боловсруулах үйлдвэр, ложистик дэд бүтэц дайралтад өртөж бн, яг одоогоор шатахуун үйлдвэрлэх хүчин чадлын 20% гариу алдсан. Цаашид хэр их сүйтгүүлэх нь тодорхойгүй, учир нь агаарын хамгаалалт бхгүй шахуу. Одоо бүр Т55, Т54 болон1950-д оны артиллeр ихээр үзэгдэх болсон. Дахиад хагас жил болоход оросын санхүү хоосроно. Украйн өөрийн зэвсгээр бүр хүчтэй цохилт өгөх чадалтай болсон. Ояачууд аль 23 оны эхээр Орос өнөө маргаашгүй ялна гээд орилоод байсан, яасан бэ?
Гоё,,,, гоё,,,,
Украин гэж 50 иад жил байлаа. Сөнөлөө.
европ нь украйн гэсэн үндэстэн байхгүй орсын нэг хазгайй хэлтэй орон нутгийн цөөнх мөртөө орсоо үзэн ядсан жишиг бусдад үзүүлж квропиййн орос хэлтэй словянуудыг ятгахаас цаашгүй тэнхэлгүй цэрэггүй зэвсгийн үйлдвэр байгалын баялаггүй толгойд нь хоосон фашист үзэл хиймлээр суулгасан зомби хүмүүс байлдсаар дуус ч байна луу заан баавгайн эдийн засагаас хүчирхэг юм үзээгүй орос хэдэн арван хориг санкц тавиа тавиад хөдөлснө үү их хуцвал орсын байгалийн хийн хоолой нефтийн дружба хоолой сибирийн эрчим хүчний хоолой байгаль нуурын цэвэр усны хоолой монголоор бүгдийг дамжуулан энэтхэг хүртэл тавиад л дуусааш дээ цэргийн зэр зэвсгээ нэг стандартад оруулчихна энэ мега төслийг хэрэгжүүл
Чи муу хошин урлгаийн жүжигчин БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ сүйрлснийхээ горыг амсна аа!!!!
Азёрбайжаныг 1920 онд Киров улаан армитай хамт очоод дундад зуунаас нь салгасан юм ! тэгээгүй бол цаашаа Иранд эзлэгдээд одоо ч хүртэл дундад зуунаасаа салахгүй байх байсан юм ! лалрын азёрууд хүний тусыг мэдэхгүй ! Аляскийн уулзалтийн дараа Урсула чуганц гомо Макрон гёстопогийн халзан Мёрц эд нар ногооноог дагаад Трамп дээр очсон !!цаадах нь хүлээн авсан боловч салаавч өгсөн тэр нь зөв ! Трамп Путин хоёрын нөхөрлөл болон нууц тохиролцоог хэн ч мэдэхгүй ! ганцхан хүн буюу Мeлани авгай мэдэж байгаа ! Балай Трампаас болоод Путин цөмийн зэвсгээ хэрэглэж чадахгүй хүнд байдалд орчихоод байна ! Орон гаран Трампаас ганц болж байна ! гэхдээ удахгүй нэг талдаа гарна ! ингэхэд энэ Номин авгай бичвэрээ ямар орой тавьдөг юм сая л мэдлээ ш дэ !
Оросууд ёстой чадахгүй байж мөрөөдчих юмаө. Оросоос хамаагүй том ЗХУ Украинаас хүч муу Афганистантай 10 жил байлдаад дампуураад задарч алга болсон Оросод тийм л ирээдүй хүлээж байна. Украин бол аж үйлдвэр хөдөө аж ахуй өндөр хөгжсөн иргэд нь өндөр боловсролтой Европын том улсын нэг Украин өөрөө танк хуягт машин онгоц үйлдвэрлэдэг улс. Манайд нимч байсан Ан-24 онгоцыг Украины Киев хотод Антоновын үйлдвэр хийдэг бас манайхан хэрэглэдэг Краз машиныг Украины Кременчук хотод Запорожь машиныг Украины Запорожь Т-64 танкийг Харьков хотод тус тус хийдэг одоо дайнд ашиглаж байгаа зэвсгийн 45 хувийг Украин өөрөө үйлдвэрлэдэг
Оросын ялалт ойртох тусам Номундарь, Сүхбаатар мэтийн барууны бууны ноход өмдөндөө шээсээ савируулах юмаа.
Украйн хэрэа мэдэхгүй дарвалзаж байж юунд хүрэхийг харах л үлдэж дээ. АНУ болон барууны дэмжлэгтэйгээр Оросыг гар өргүүлнэ гэж тооцсон Зелиньский санаа 9 шөнө хоосон болжээ.
Энэ одоо нэг л их сонин юм биш монголчууд ухаантай байгаарай