
Нэгдсэн Үндэстний Байгууллага шинэчлэл хийхгүй бол улс орнуудын энэ байгууллагад итгэх итгэлийг бүрмөсөн алдагдуулж болзошгүй гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өгүүлжээ.
Тодруулбал Токаев: “Өнөөгийн хүндхэн геополитикийн нөхцөл байдалд бид НҮБ-ыг бүх нийтийн, бие даасан байгууллага хэвээр нь дэмжих ёстой. Үүний зэрэгцээ НҮБ-д, юуны түрүүнд түүний гол бүтэц болох Аюулгүйн Зөвлөлд шинэчлэл хийх шаардлага бий. Ийм шинэчлэл хийхэд хүндрэлтэйг бид бүрэн ойлгож байгаа ч өөр гарц байхгүй. Хэрэв өнөөгийн үеийн удирдагчид энэ үүргийг биелүүлэхээс татгалзвал, улс орнуудын НҮБ-д итгэх итгэлд эцсийн бөгөөд эргэж нөхөгдөшгүй хохирол учруулах болно” хэмээн "ШХАБ Plus" дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хэлжээ.
Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс дэвшүүлсэн Дэлхийн засаглалын санаачилга-ыг өндрөөр үнэлсэн бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжилд чиглэсэн урт хугацааны алсын харааг агуулж байгааг онцолсон байна.
“Түүний хэлснээр, уг санаачилга илүү шударга, тогтвортой дэлхийн дэг журмыг бүрдүүлэх нийтлэг хүчин чармайлтыг органик байдлаар нөхөж байна” гэжээ.
Түүнчлэн Токаев Азид харилцан үйл ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний бага хурлыг бүрэн эрхт олон улсын байгууллага болгон шинэчлэхэд тууштай дэмжлэг үзүүлсэн ШХАБ-ын удирдагчдад талархал илэрхийлэв.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: Tass.com
Сэтгэгдэл2
Казахууд эхлээд Еврей Арменичуудыг магтаж өөд татан, Ази Түрэг үндэстнүүдийг ялгаварлаж доорд үздэг Оросуудынхаа буулганаас салахаа бод. НҮБ дэлхий бол өөрийн хэл ч үгүй юм шиг авирладаг, Оросуудын боолчуудын санаа зовох асуудал биш. Бусдаар хүндлүүлэхийн тулд эхлээд өөрсдийгөө хүндэлдэг юм.
Za shaaldaa Jimsee!!! USA l leader shg oligtoi bhd bolooo!