sonin.mn

9-р сарын 1-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпины гэргий Пэн Ли юань 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буй улс, орнуудын удирдагчдын гэргий нарын хамт Тяньжиний Хайхэ голоор аялав. 


Пэн Ли юань зочдыг халуун дотноор угтан авч, тэдэнтэй хамт зургаа авхуулсан байна. Далайн боомт дээр хүүхдүүд "Тяньжиньд таныг хүлээж байна" гэх дууг дуулж, Хятад болон улс, орнуудын төрийн далбааг намируулан угтан авчээ.




Пэн Ли юань зочдын хамт усан онгоцоор аялж, замдаа Тяньжинь хотын түүх, хөгжлийн талаарх танилцуулга сонсов. Пэн Ли юань хэлэхдээ, Тяньжинь бол түүхэн өв соёл болон орчин үеийн өнгө хосолсон хот бөгөөд Хайхэ гол нь Тяньжинь хотын хөгжил дэвшил, олон талт соёлын нэгдэл, солилцооны гэрч болсон юм. Та бүхэнтэйгээ аз жаргалтай, мартагдашгүй цагийг өнгөрөөхийг хүсэж байна гэжээ.

Пэн Ли юань зочдын хамт голын эрэг дагуух байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхон, цай ууж, яриа өрнүүлж, шанз хөгжим сонсов. Зочид Хятадын уламжлалт соёл, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын гайхалтай амжилтыг өндрөөр үнэлсэн байна.



Уг арга хэмжээнд Узбекистаны Ерөнхийлөгчийн гэргий Зиорат Мирзиёева, Монголын Ерөнхийлөгчийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Азербайжаны Ерөнхийлөгчийн гэргий Алиева Мехрибан, Туркийн Ерөнхийлөгчийн гэргий Эрдоган Эмине, Арменийн Ерөнхий сайдын гэргий Пашинян Анна Акопян, Балбын Ерөнхий сайдын гэргий Шерпа Шакьяа, Египетийн Ерөнхий сайдын гэргий Хассебелла, Малайзын Ерөнхий сайдын гэргий Азиза Изхар, Ираны ерөнхийлөгчийн охин Захра нар оролцжээ.



Г.Бямба