sonin.mn


9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслол БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайд болов.


Энэ үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Ши Жиньпин хэлсэн үгэндээ: " Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн бол дэлхийн Фашизмын эсрэг дайны чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Хятадын ард түмэн асар их гарз хохирлоор хүн төрөлхтний соёл иргэншлийг аврах, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм. 


Хүн төрөлхтний хувь заяа салшгүй нягт уялдаа холбоотой байж, улс орнууд, үндэстэн ястнууд гагцхүү эрх тэгш эе эвтэй харилцаж, харилцан туслалцан байж л хамтын аюулгүй байдлыг сахин хамгаалж, дайн дажныг үндэс, уг язгуураар нь зогсоож, гунигт түүнийг давтахаас зайлсхийж чадна гэдгийг түүх бидэнд сэрэмжлүүлж байна. 


 Өнөөдөр, хүн төрөлхтөн энх тайвныг эрхэмлэх уу, эсвэл дайтах уу, яриа хэлцэл хийх уу, эсвэл сөргөлдөх үү, хамтдаа хожих уу, эсвэл нийтээрээ хохирох уу гэсэн сонголтуудтай нүүр тулж байна. Ямартай ч Хятадын ард түмэн түүхэн зөв талд, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн талд бат зогсож, энх тайванч хөгжлийн замыг баримталж, улс орнуудын ард түмэнтэй хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын төлөө тэмцэх болно. 

Түүх өчигдрийг өгүүлдэг төдийгүй ирээдүйг гэрэлтүүлдэг.


Хятадын үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор, Марксизм, Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопиний онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлийн онолыг тууштай баримталж, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэн, Хятадын онцлогтой социализмын замналаа хэлбэрэлтгүй баримталж, Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсан зориг санааг залгамжлан бадруулж, улам их эрч хүч эр зориг гарган, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улс орноо хүчирхэгжүүлэхийг хичээн, үндэстний сэргэн мандлын их үйлсийн төлөө эв нэгтэй тэмцэх болно. 

Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй. Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм үйлс заавал ялна." гэсэн байна.


Г.Бямба