sonin.mn

Өнөөдөр буюу 9-р сарын 3-ны 09:00 цагт Хятадын нийслэл Бээжин хотын Тянь Аньмэний талбайд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт бйагуулсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ, цэргийн парад боллоо. Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпинг хэлж, парадыг хүлээн авав.


Энэ удаагийн ёслолын арга хэмжээ “Түүхийг дурсаж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг бүтээе” уриан дор зохион байгуулагдлаа.


БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар гадаадын 26 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн уг тэмдэглэлт арга хэмжээнд оролцжээ. Хятадын засгийн газрын урилгаар зарим орны парламентын дарга, ерөнхий сайдын орлогч, дээд түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүн, засаг төрийн удирдагч асан зүтгэлтэн нар уг арга хэмжээнд оролцжээ. Түүнчлэн БНХАУ-д суугаа гадаадын Элчин сайд, цэргийн атташ, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон ОХУ, АНУ, Их Британи, Франц, Канад зэрэг 14 орны 50 гаруй найрсаг хүмүүс буюу тэдний гэр бүлийн төлөөлөл ч урилгаар оролцож байна.




80 жилийн өмнө Хятадын үндэстнүүдийн ард түмэн 14 жилийн турш үргэлжилсэн хүнд хэцүү, цус урсгасан тэмцлийн эцэст Японы түрэмгийллийн эсрэг дайнд агуу их ялалт байгуулж, дэлхийн фашизмын эсрэг дайн бүрэн ялалт байгуулсныг зарласан билээ. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн нь хамгийн эрт эхэлж, хамгийн удаан үргэлжилсэн бөгөөд асар их гарз хохирол, үрэгдэл сүйдэл гаргаж, дэлхийн фашизмын эсрэг дайны дорнын гол дайны талбарт тулалдаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад түүхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг.


Г.Бямба