ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /TASS/. “Hyundai” болон “LG” компанийн үйлдвэрийн барилгын ажилд оролцож байсан Өмнөд Солонгосын 300 гаруй ажилчныг баривчилсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын компаниудад хандан цагаачлалын тухай хуулийг дагаж мөрдөхийг уриалжээ.
“Жоржиа муж улс дахь "Hyundai Battery" үйлдвэрт цагаачлалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажиллагаа явуулсны дараа би АНУ-д хөрөнгө оруулж буй гадаадын бүх компанид манай улсын цагаачлалын хууль тогтоомжийг хүндэтгэхийг уриалж байна. Та бүхний хөрөнгө оруулалтыг бид сайшааж байгаагийн сацуу дэлхийн түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техникийн онцгой ур чадвартай, авьяаслаг мэргэжилтнүүдээ хуулийн дагуу татан оролцуулахыг уриалж байна” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Тэрбээр мөн гадаадын мэргэшсэн мэргэжилтнүүдийг авчирч буй компаниуд Америкийн ажилчдыг мөн ажилд авч, сургаж бэлтгэх ёстой гэж онцолжээ.
АНУ-ын эрх баригчид өмнө нь Жоржиа муж дахь Өмнөд Солонгосын “Hyundai Motor Group” болон “LG Energy Solution” компанийн цахилгаан авто машины цэнэг хураагуурын үйлдвэрийн барилгын талбайгаас 457 хүнийг баривчилсан байна. Тэдний 300 гаруй нь БНСУ-ын иргэд байсан бөгөөд цагаачлалын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ.
БНСУ-ын эрх баригчид АНУ-ын талтай хэлэлцээ хийж, баривчлагдсан ажилчдыг нутаг буцаахаар тохиролцсон байна. Талууд одоо ажилчдыг албадан гаргах эсвэл сайн дурын үндсэн дээр нутаг буцаах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. АНУ-ын эрх баригчид одоогоор баривчлагдсан иргэдэд албадан нутаг буцаах, таван жилийн хугацаанд АНУ-д зорчихыг хориглох нөхцөлийг зөвшөөрөх эсвэл асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн хоёр хувилбарыг санал болгож байна.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын иргэдийн дийлэнх нь бизнес ангиллын B1 виз, богино хугацаагаар визгүй зорчих ESTA журмын дагуу АНУ-д иржээ. Баривчлагдсан хүмүүс зохих зөвшөөрөлгүйгээр манай улсын нутаг дэвсгэрт ажиллаж байсан гэж Америкийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл2
монголчууд Солонгост харлаж үлдээд баригдвал хөөгддөг, харин солонгосчууд Америкт очиж харлаад бас хөөгддөг л юм байна.
My dear The people Trump was elected for reasons:end endless wars.End illegal invasion.Americans regardless of color of skin deserve safe communities, good health,high quality education,equal opportunity and justice.End hypocrisy and corruption."Half empty or half full "Pay and play.This kleptocratic rules and regulations must be abolished. The powerful change is coming peace and prosperity justice and freedom none negotiable Priceless treasure. Sincerely Iron Leader the Great