
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны орой парламентын гишүүд Франсуа Байругийн тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэхээс татгалзаж, огцруулах шийдвэр гаргасан тухай Le Monde мэдээлэв. Огцруулах саналд 364 гишүүн дэмжиж, 194 нь эсэргүүцэж, 25 нь түдгэлзжээ. Итгэл үзүүлэхгүй байх тогтоол гарахад 577 депутатын дор хаяж 288-ын санал хэрэгтэй байв.
Одоо Байру огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч Эмманюэль Макронд өргөн барих ёстой. Елисейн ордноос мэдээлснээр, төрийн тэргүүн есдүгээр сарын 9-ний Мягмар гарагийн өглөө Ерөнхий сайдыг хүлээн авч уулзах бөгөөд шинэ Засгийн газрын тэргүүний нэрийг ойрын өдрүүдэд зарлана гэжээ.
Санал хураалтын санаачилгыг Байру өөрөө гаргасан бөгөөд энэ нь 2026 оны улсын төсвийн төслийг тойрсон улс төрийн хямралын үед өөрийн танхимын байр суурийг бататгах оролдлого байлаа. Тэрээр өсөж буй улсын өрийн нөхцөлд татварын хувь хэмжээг царцааж, нийгмийн тэтгэмж болон тэтгэврийн хэмжээг одоогийн түвшинд хадгалах санал дэвшүүлсэн. Харин уг санаачилга нь “Шинэ Ардын Фронт” (NFP) эвслийн зүүн хүчнүүд болон баруун үзэлт “Үндэсний Нэгдэл” (RN)-ийн хатуу эсэргүүцэлтэй тулгарчээ.
Санал хураалтын өмнө Ерөнхий сайд улс төрийн бүх гол хүчнүүдтэй зөвшилцөхийг оролдсон ч NFP болон RN-ээс дэмжлэг авч чадсангүй. Ингэснээр тэр өмнөх Ерөнхий сайд Мишель Барньегийн хувь тавиланг давтаж байна. Барнье мөн адил 2024 оны сүүлээр төсвийн зардлыг 40 тэрбум еврогоор танаж, корпораци болон чинээлэг иргэдэд татвар нэмэх санал гаргасныхаа дараа огцорч байв. Тухайн үед зүүн хүчнүүд итгэл үзүүлэхгүй байх санал гаргасан бөгөөд түүнд баруун үзэлтнүүд ч нэгдсэн юм.
М.Чой
Эх сурвалж: www.moscowtimes.ru
Сэтгэгдэл4
Macron geed buzar gomo trans har tamhichin bulaiga zailuul gui huuk ichij tebreldeed buzartaad uran gereeg hiisen shu muu eriin chutgur
ЦАГААЧ ИРГЭДИЙН ЭСРЭГ EВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДАД ТЭМЦЭЛ ӨРНӨЖ БАЙНА. САЯХАН ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ДОТООДЫН ДАЙСНУУД СИРИЙН, АФГАНИСТАНЫ, ОЙРХ ДОРНОДЫН ЦАГААЧДЫГ МОНГОЛД АВЧРАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ШАХАЖ БАЙСНЫГ БҮҮ МАРТ. Америкийн заавраар хүний эрх, эрх чөлөө ярьж цагаачдыг эх орондоо оруулсан Eвропын орнууд юу хийснэ одоо л ухаарч, ёстой л "үстэй толгойгоо зулгааж" байна. Цагаач иргэд нь тайван амьдрах ямар ч боломжгүй болгож хулгай, хүчин, дээрэм тонуул, хүчирхийлэл, хар тамхинд улс орныг утгаар нь живүүлж эхлэснээр Европын ард түмэн цагаачдыг Эх орноосоо хөөж явуулах тэмцлүүд хүчтэй өрнөж эхлэв. Монголд цагаачид оруулах энүүхэнд эх орноо шууд зардаг чичрэгсэд төр барьж буйг мартаж үл болно.
Хэдүүлээ бас энэ засгаа унагая аа. Ямар ч политик алга, стратеги, төлөвлөлт юу ч алга. Өмнө нь бас ч Оюунэрдэнэ уртын болон дунд, богино хугацааны плантай байсан бна. Үнэхэээр шууд харьцуулагдаж байна. Том төслүүд зарлаж, хөрөнгө босгож чаддаг бсан бна. Занданшатар бол явкуунээ. Зүгээр л өдөр хоног өнгөрөөж байна шд. Эрдэнэт уурхай, тариалангийн талбайд очиж рийл хийсэн л хүн байна шд. Эрчим хүчний хувьд энэ өвөл Монгол тун хэцүү өвөлжинө. Үүн рүү чиглэсэн ямар ч шийдэл эхлүүлэх нь байтугай амаа ч хөдөлгөхгүй ийм засагтай яаж өвөл рүү орно оо хэдүүлээ. Шинэ орд нээлээ гээшаагаад бсан чинь аль уже хэдэн жилийн өмнө нээгдчихсэн юмаар тархи угаадаг наасс. Гэтэл сая очсон Эрдэнэт үйлдвэр нь сүүлийн хориод жилд гурав хоног сул зогсож үзээгүй. Гэтэл очихийнх нь өмнөх өдрийг хүртэл цахилгаангүйгээс болоод ГОК нам зогсолтын байдалтай бсан гээд бод доо. Тэр талаар таг чиг. Нэг л бүүдгэр, гэрэл гэгээ харагдахгүй бна. Гадныхан бол засаг унангуут гараад явцгаасан шд. Юун шинээр орж ирэх, ловш гэж.
лоохуузын хэлдгээр энэ нам шинэчлэгдэхгүй ээ. одоо ерөөсөө 10, эсвэл 20 жил тутам шинэ намууд байгуулцгааж баймаар юмуу. аих