
Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармаг 9-р сарын 8-ны өдөр тус улсын Шямэнь хотод нээгджээ. Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн арга хэмжээний нээлтийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баярын захидлыг уншив.
Хэ Лифэн хэлэхдээ, "Ши Жиньпин дарга хөрөнгө оруулалт, худалдааны яармагийг дээд хэмжээгээр чухалчилж, тусгайлан баярын захидал илгээсэн нь Хятад улс нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахын төлөө улс орнуудтай хамтран ажиллах шийдвэр зоригийг бүрэн харуулж байна. Уг яармаг нь Хятадад хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих чухал индэр болохын хувьд Хятад улсыг дэлхий дахинтай холбож, Хятад маягийн шинэчлэлийн боломжуудыг дэлхий дахинтай хуваалцах боломжийг олгож байна." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0