sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 11 /BBC/. Америкийн консерватив үзэлт идэвхтэн Чарли Кирк Юта муж улс дахь “Utah Valley University” их сургуулийн оюутны хотхонд болсон цуглааны үеэр буудуулж амиа алджээ. 


Ч.Кирк бол Ерөнхийлөгч Д.Трампын маш ойрын хүмүүсийн нэг бөгөөд АНУ даяарх оюутны хотхонуудад зочилж, мэтгэлцээн зохион байгуулдагаараа алдартай байсан юм.


“Агуу бөгөөд домогт Чарли Кирк нас барлаа. Америкийн Нэгдсэн Улс дахь залуучуудын зүрх сэтгэлийг Чарлигаас илүү сайн ойлгодог хүн байхгүй” гэж Д.Трамп мэдэгджээ.


18 настайдаа “Turning Point USA” хэмээх консерватив бүлгийг үүсгэн байгуулсан Ч.Кирк Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэнтэй ойр дотно байжээ. Ч.Киркийг хувийн хамгаалалтын албаныхан нь эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.


Холбооны мөрдөх товчооны захирал Каш Патель хэлэхдээ, өмнө нь баривчилсан сэжигтнийг сулласан гэжээ. Албаны хүмүүсийн үзэж буйгаар, Ч.Киркийг дээвэр дээрээс буудсан байна. 

Зэвсэгт этгээд гал нээсний дараа нэг хүнийг шууд баривчилсан боловч түүнийг халдлагад оролцоогүй болохыг тогтоосны дараа албаныхан суллажээ. Гэхдээ түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр яллах гэнэ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг