sonin.mn

9-р сарын 10-ны үдээс хойш Хятадын БХЯ хэвлэлийн бага хурал хийлээ. Бээжингийн Шяншаний 12 дахь удаагийн форумын зохион байгуулалтын талаар Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Бинь танилцуулахдаа, бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдсан бөгөөд 100 гаруй улс орны батлан ​​хамгаалах салбар, армийн удирдагчид, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөл нар форумд оролцохоор болов гэжээ. 


Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Бинь хэлэхдээ: Бээжингийн Шяншаний 12 дахь удаагийн форумын бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдав. Одоогийн байдлаар Вьетнам, Сингапур, ОХУ, Франц, Нигери, Бразил зэрэг 100 гаруй улс орны батлан ​​хамгаалах салбар, армийн удирдагчид, олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид оролцохоо баталгаажуулсан бөгөөд улс орны хүрээ илүү өргөн, төлөөлөл нь илүү хүчтэй байгаа нь уужуу багтаамжтай, нээлттэй байх гэсэн форумын үзэл баримтлалыг улам бүр илэрхийлж байна. Энэ удаагийн форум нь дэлхийн аюулгүй байдлын засаглал, Ази Номхон далайн бүсийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, олон улсын дэг журам хийгээд бүс нутгийн энх тайвныг хамгаалах асуудалд голлон анхаарч, 4 удаагийн нэгдсэн хуралдаан, зэрэгцсэн бүлгийн 8 хуралдааныг зохион байгуулж, түүнчлэн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн хүрээнд “Фашизмын эсрэг дайны ялалтын эрин цагийн ач холбогдол", “НҮБ-ын 80 жил: Өөрчлөлтийн дунд урагшилъя“, “Дайны ул мөр хийгээд орчин үеийн энх тайван” зэрэг эрдэм шинжилгээний онцлог арга хэмжээг зохион байгуулж, улс орнууд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт болон дайны дараах олон улсын дэг журмыг хамтдаа сахин хамгаалж, мөргөлдөөнийг шийдвэрлэх үр дүнтэй арга замыг эрэлхийлж, өөрчлөлт, эмх замбараагүй байдлаар дүүрэн дэлхийд илүү тогтвортой байдал, эерэг энерги нэмэрлэж, хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаны гэрэлт ирээдүйн төлөө зүтгэхийг санаачлах болно гэсэн байна.



Г.Бямба