
9-р сарын 10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2025 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагт баяр хүргэж захидал илгээжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: Эдүгээ дэлхийн эдийн засгийн төлөв байдал гүнзгий өөрчлөгдөж, дэлхийн хөгжилд сорилт хийгээд боломж зэрэг оршиж байна. Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг хэлбэрэлтгүй өргөжүүлж, олон улсын эдийн засаг худалдааны өндөр стандарт дүрэмд идэвхтэй нийцэж, чөлөөт худалдааны туршиц бүс, үндэсний үйлчилгээ худалдааны инноваци хөгжлийн үлгэр жишээ бүс зэрэг платформд түрүүлэн хэрэгжүүлж туршихыг түргэтгэж, үйлчилгээний зах зээлийн нээлттэй байдлыг эмх цэгцтэй ахиулж, үйлчилгээ худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулах болно. Хятад улс талуудтай хамтран дэлхийн үйлчилгээ худалдааны нээлттэй, шинэлэг хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн нээлттэй хэлбэрийн эдийн засгийг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахад тасралтгүй шинэ эрч хүч оруулахад бэлэн байна гэв.
2025 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг мөн өдөр Бээжинд "Дижитал оюун ухаанаар манлайлуулж, үйлчилгээ худалдааг шинэчилэе" уриан дор нээгдсэн байна.Тус яармагийг Хятадын Худалдааны яам, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0