9 дүгээр сарын 13-нд БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотноо 2025 оны “Алтан панда” олон улсын соёлын форум болж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Суртал ухуулгын газрын сайд Ли Шүлэй оролцон, форумыг албан ёсоор нээжээ.
Форумд оролцсон олон улсын зочид “олон янзын соёл иргэншил бол дэлхийн жам ёсны өнгө төрх” гэдгийг тэмдэглэж, харилцан солилцоо, бие биенээсээ суралцах нь соёл иргэншлийн хөгжил, хүн төрөлхтний ахиц дэвшил, дэлхийн энх тайван хөгжилд чухал хөшүүрэг болдгийг онцоллоо.
Мөн тэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан “Дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ”-ний сайд нарын хурлын үеэр илгээсэн баярын захидлыг иш татан, “тэгш байдал, харилцан суралцах, яриа хэлэлцээ, уужуу хүлээцтэй” гэсэн үзэл баримтлалыг баримталж, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэн хамтын яриа хэлэлцээний сүлжээ байгуулах нь улс орнуудын ард түмний харилцан ойлголцол, эв найрамдлыг бэхжүүлж, соёл иргэншлийн хамтын оршихуйд онцгой ач холбогдолтой болохыг тодотгов.
Ши Жиньпинмөн ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр “Дэлхийн засаглалын санаачилга”-ыг дэвшүүлж, өнөөгийн дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг байгуулахад Хятадын оюун ухаан, шийдлийг илүү ихээр нэмэрлэхээ илэрхийлснийг форумд оролцогчид дахин онцолсон байна.
Г.Бямба
Ням - 11 сарын 09,
2025

Сэтгэгдэл1
manai ylas ajiglagchaar l handbal deer baih syy!!!ene olon hyraldaan er ni yug egyyleed baigaa niigemiin talaasaa ch soyolyrlagiin talaasaa ch anhaaran yzehees eergyi hedelgeen nebtryyleg syrtalchilgaa ylas ornuudiin oirtolchgolgoo geh yy dee!!!!!!!!!!!!!