sonin.mn

9-р сарын 15-нд Хятадын Худалдааны яамны дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Ли Чэнган өнгөрсөн хоёр хоног Хятад, Америкийн төлөөлөгчид Испанийн Мадрид хотноо хэлэлцээ хийсэн талаар мэдээлэл хийжээ.


Талууд хоёр орны төрийн тэргүүнүүдийн утсаар ярьсан ярианы гол агуулгыг хэрэгжүүлж, Хятад–Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний механизмын үүргийг бүрэн ашиглан, харилцан хүндэтгэл, тэгш хэлэлцээний зарчмын үндсэн дээр TikTok зэрэг хоёр талын анхаарал татсан асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч яриа өрнүүлсэн байна.


Ли Чэнган хэлэхдээ, "TikTok-той холбоотой асуудлын тухайд Хятад улс шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлэх, хэрэгсэлжүүлэх, зэвсэгжүүлэхийг тууштай эсэргүүцдэг бөгөөд зарчим, аж ахуйн нэгжийн ашиг сонирхол, олон улсын шударга ёсыг золиослон аливаа тохиролцоонд хүрэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад улс үндэснийхээ ашиг сонирхол болон Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, техникийн экспортын зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ. Мөн Хятадын Засгийн газар компаниудын хүсэл зоригийг бүрэн хүндэтгэж, зах зээлийн зарчмын үндсэн дээр тэгш нөхцөлтэй арилжааны хэлэлцээ хийхийг дэмжинэ. Энэ удаагийн хэлэлцээний хүрээнд талууд TikTok болон Хятадын талын анхаарал хандуулж буй асуудлуудын талаар илэн далангүй, гүнзгий ярилцаж, TikTok-той холбоотой асуудлыг хамтын ажиллагааны замаар зохистой шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг бууруулах, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үндсэн хүрээнд ойлголцолд хүрсэн" гэжээ.


Г.Бямба