sonin.mn

КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки шинэчлэгч үзэлтэн, авлигын эсрэг тэмцэгчдийг сайдаар томилжээ. 

Засгийн газар нийгмийн сүлжээний зарим платформыг хориглох арга хэмжээ авсны дараа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гарагт болсон жагсаалын үеэр 72 хүн амиа алджээ. Нийслэл Катманду хотод жагсаал цуглааныг ерөнхийдөө хяналтад авсан байна. Жагсагчдын галдан шатаасан парламентын ордон, засгийн газрын байрыг засварлаагүй хэвээр байна.




Ерөнхий сайд К.П.Шарма Оли огцорсны дараа Дээд шүүхийн дарга асан С.Карки түүний халааг авсан юм. Тэрбээр даваа гарагт шилжилтийн засгийн газрын Сангийн сайд, Дотоод хэргийн сайдаар томилогдсон хүмүүсийг танилцуулжээ. Эдгээр гурван сайд шинэчлэлийн төлөө, авлигатай тэмцэхэд хүчин чармайлт гаргана гэж томоохон хэвлэлүүдэд бичиж байна.




Шилжилтийн засгийн газар авлига хээл хахуулийг устгаж, хөрөнгийн ялгаатай байдлыг арилгах бодлого хэрэгжүүлэхийг шаардсан эсэргүүцэгч залуусын уриалгыг анхааралдаа авсан бололтой. Катманду хотод амьдардаг 20 настай компанийн ажилтан NHK-д хэлэхдээ, С.Карки эсэргүүцэгчдийн талд байсан гээд, тэрбээр зарим нэг шинэчлэлийг хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг