Дунджаар 53 секунд тутамд Хятадад нэг шинэ цахилгаан автомашин угсрах шугамаас гарч, өдөр бүр олон мянган шинэ бүтээлийн патент бүртгүүлж буй гэнэ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: " Энэхүү хурдацтай инновацийн хөгжил нь олон улсын түвшинд хүрч, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан "Дэлхийн инновацийн индекс 2025" тайланд Хятад улс анх удаа дэлхийн хамгийн инновацилаг эхний 10 орны тоонд багтжээ. Мөн Хятад улс 24 инновацийн кластер бүхий бүс нутгаараа гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Үүний гол шалтгаан нь Хятадын компаниуд судалгаа, хөгжүүлэлтэд асар их хөрөнгө оруулалт хийж байна гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал хүндрэхийн хэрээр Хятад улсын инновацийн хөгжлийг дэмжих нь улам бүр хүндрэлтэй болж байна. “Дэлхийн инновацийн индекс 2025” тайланд дурдсанаар, дэлхий даяар инновацийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын өсөлт саарч, судалгаа, хөгжүүлэлтийн зардал 2023 онд 4.4% байсан бол 2024 он болоход 2.9 хувиар буурч, 2025 онд 2.3% болж буурах хандлагатай байна. Үүний зэрэгцээ, өндөр инфляцийн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн бодит судалгаа, хөгжүүлэлтийн зарцуулалт сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад ихээхэн багассан.
Америк-Хятадын хамтын ажиллагааны сангийн гүйцэтгэх захирал Жон Миллер-Уайт хэлэхдээ, "Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед Хятадын өндөр чанартай хөгжил болон дотоодын тогтвортой орчин нь шинжлэх ухаан, технологийн инновацийн чадавхыг тасралтгүй өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Хиймэл оюун ухаан (AI) нь шинэ бүтээмжийн гол хөдөлгүүр болон хурдацтай хөгжиж, Хятадын инновацийн орчныг улам гэрэлтүүлж байна. Одоогоор Хятад улс дэлхийн хиймэл оюун ухааны патентын 60 хувийг эзэмшиж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс AI салбарт олон "анхны" амжилтыг тогтоолоо. Тухайлбал, энэ жил Бээжин хотноо зохион байгуулагдсан дэлхийн анхны хүн дүрст робот спортын наадмаас эхлээд, 2025 онд олон шинэ бүтээгдэхүүн танилцуулагдах Дэлхийн роботын бага хурал хүртэл Хятад улс AI технологийн хөгжлийг тэргүүлж, "Хятадын инноваци"-ын хүч чадлыг дэлхий дахинаа харууллаа.
Хятад улсын инновацийн өсөлт нь зөвхөн дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй, дэлхийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, шинэ боломжуудыг нээж байна. Жишээлбэл, Саудын Арабын компаниуд Хятадын хиймэл оюун ухааны технологийг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж, Малайзад Хятадын гар утасны төлбөрийн систем нь тухайн орны аялал жуулчлалыг нэмэгдүүлж, Африкт дроны технологи нь тухайн орны ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Сүүлийн таван жилд Хятад улс шинэ эрчим хүчний автомашин, сансрын салбарт 532 олон улсын шинэ стандартыг тэргүүлэн боловсруулжээ. “Казахстаны Industry Daily” сонины ерөнхий редактор Серик Коржумбаевын үзэж байгаагаар, Хятадад улс шинэ чанарын үйлдвэрийн хүчнийг хөгжүүлж байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой" гэжээ.
Г.Бямба
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл5
Нүүдэлчидэд зохион бүтээх санаа төрдөг
Хятадууд хубилай хааны дарангуйлалд байсан учраас нүүдлийн соёлд дургүй.
Манж хятадууд монгол дахь боолчлолоо алдахгүйн тулд барон унгернтай байлдаад ялагдсан. Улаан оросууд 30 -аад онд чингисийн өшөөг авч хэлмэгдүүлэлт явуулж 90 он хүртэл өөрийн хараат болгосон. Японд монголчууд урвасан бол чингисээс өстэй японы самурайчуудад дарлагдаж болзошгүй. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин
Юүтүбийн China Truths, China Undercover, China Observer, China Inside сувгуудаас хятадын эдийн засгийн их хямрал, олон тооны аж ахуйн нэгжүүд дампуурал үүн дотор хятадын томоохон барилгын компаниуд томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд дампуурал, олон сая хужаа нар ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч уйлж, ажилгүй орлогогүй ядуу хужаа нарын тоо улам ихэсч байгаа тухай өгүүлсэн бодит явдлыг харуулсан контентуудыг үзээрэй.
Тэр хужаа нарыг Монголд нутагшуулах даалгавар МАН авч Оюун-Эрдэнэ нууц гэрээ хийсэн бололтой.