9-р сарын 19-ний орой БНХАУ-ын дарга Ши Жиньпинь, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярьж, хоёр улсын харилцаа болон харилцан сонирхсон асуудлуудаар нээлттэй, гүнзгий санал солилцож, цаашдын Хятад–АНУ-ын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд стратегийн чиглэлийг тодорхойлжээ.
Ши Жиньпинь онцлохдоо, "Хятад, Америк хоёр улс Дэлхийн II дайнд хамтдаа тэмцсэн холбоотнууд байсан бөгөөд саяхан Хятад улс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Америкийн нисэх хүчний “Нисдэг барс” (Flying Tigers) ангийн ахмад дайчдын үр хүүхдийг урьж, парад үзүүлсэн. Хятадын ард түмэн Америк болон бусад холбоотон улсуудын өгсөн үнэтэй тусламжийг мартахгүй. Тиймээс бид түүхийг дурсаж, баатруудын гавьяаг хүндэтгэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг хамтдаа бүтээх учиртай. Хятад–Америкийн харилцаа асар чухал ач холбогдолтой. Хоёр улс харилцан хүндэтгэж, эвтэй зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжин цэцэглэж чадна, ингэснээр зөвхөн хоёр орны ард түмэнд төдийгүй дэлхий дахинд ашиг тустай. Энэ зорилгод хүрэхийн тулд хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргаж, тэгш хүндэтгэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын хөгжлийг хэрэгжүүлэх ёстой.
Сүүлийн үеийн ажлын хэсгийн зөвшилцөл нь тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх зарчмыг харуулсан бөгөөд хоёр орны харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг зохистойгоор шийдвэрлэх боломжтой болохыг нотоллоо.
Түүнчлэн Америкийн тал ганц талын худалдааны хязгаарлалт авахгүй байх, олон шатны зөвшилцлөөр олсон ололт амжилтыг алдагдуулахгүй байх ёстой. TikTok-ийн асуудлаар Хятадын байр суурь тодорхой. Хятадын Засгийн газар компаниудын хүсэл сонирхлыг хүндэтгэж, зах зээлийн зарчимд нийцсэн бизнесийн хэлэлцээ хийж, Хятадын хууль тогтоомжид нийцсэн, ашиг сонирхлын тэнцвэртэй шийдэлд хүрэхийг дэмждэг. Мөн Америкт хөрөнгө оруулах Хятадын компаниудад нээлттэй, шударга, ялгаваргүй бизнесийн орчин бүрдүүлэхийг найдаж байна" гэлээ.
Дональд Трамп хэлэхдээ, "Японы түрэмгийллийн эсрэг Хятадын Ард түмний дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэсэн парад үнэхээр сүр жавхлантай болсон. Мөн Хятад–Америкийн харилцаа дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тустай олон ажлыг хэрэгжүүлэх боломжтой. Америкийн тал Хятадтай урт хугацааны, тогтвортой, эерэг “агуу харилцаа”-г хадгалахыг хүсэж байна. Түүнчлэн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, TikTok-ийн асуудлыг ажлын хэсгүүдийн зөвшилцлөөр зохистойгоор шийдвэрлэхийг дэмжинэ. Америкийн тал цаашид ч Хятадтай хамтран дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэв.
Г.Бямба
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл11
дIIIд shabbat. дэлхийн хөдөлмөрчдийн субботник.
Шижинбээ, орон гаран шар толгойт. Дээр нь ботокстой тожгор, бүдүүн бацаан. Ёстой түй чоорт
https://youtube.com/shorts/xO4D6vljf5A
https://youtube.com/shorts/xO4D6vljf5A?si=lJnvrR-fr8uV3zf7
https://youtu.be/3SXiGZqa3J0?si=qvDp6e77DQ9jfKpW
https://youtu.be/DuZVLE4M4rA?si=VTq33D621NUdxv6L
https://youtu.be/c0IaKXHP5qY?si=XkwzIFGlxbHmO0hJ
https://youtube.com/shorts/ctD5NeO1pyk?si=HxknY763vIkfj3vG
Dear Volks: Engineering and developing the ai is important. The moment when humans will enjoy the miracle of it.One who possesses ai will lead the universe.Sharing not sharing is up to the Brain vs the AI. All nuclear war heads can be controlled AI. Respect each other period Sincerely Iron Leader The Great
Хятадын эдийн засаг улам хүчирхэг болж байна, хятад цахилгаан автомашины үйлдвэрлэл худалдаагаар дэлхийд тэргүүлж байна хятадад ядуурал буурч байна гэсэн ХКН-ын худал суртал ухуулгад итгэж тархиа угаалгах хэрэггүй. Юүтүбийн China Truths, China Inside, China Observer, China Undercover сувгуудаас хятадын эдийн засгийн их хямрал, олон тооны аж ахуйн нэгжүүдийн дампуурал, олон сая хужаа нар ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарах, хятадын барилгын салбарын дампуурал, хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын дампуурал гээд хятадын бодит явдлуудыг харуулсан контентуудыг үзээрэй. Үнэндээ хятад сүйрч байгаа.
America ch surcharge ba usa irged oros hyadad ruu durbej ba Pilipin Cambodia ru 1000%durelt ihessen oron gergui humuus 1say dabaj 1 tsag tudam 1 hun uhej baigaa toond orohgui