
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20 цаг 40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Ц.Пүрэвсайхан нь цайвар шар царайтай, толгойдоо 10см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, зурган дээрээ харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн пүүзэн гуталтай явсан. Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байгаа болно. Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.
Мэдээллийг чанд хадгална.
Мэдээлэл авах утас: 7038102
Сэтгэгдэл7
аль эрт ингэхгүй яасан юм бэ? Төлбөртэй авна гэх шиг дандаа бөөрөнхийлж байх юм. Үнийнхээ дүнг бичиж байх хэрэгтэй.Төлбөр нь таван мянга юм уу арван мянга юм уу? Ийм дүнтэй мөнгөний төлөө өөрийгөө асуудалд оруулах хүн олдохгүй байх. МАН өөрийнхөө хулгайч нарын эрх ашгийг хамгаалсан мэдээллийг төлбөртэй авна ч гэх шиг энэ юмаа боль өмхий хулгайч нар аа.
Манай цагдаагийн байгаа царай!!
2 настай биш 3,4 ТЭЙ хүүхэд шиг л байх шиг. МУНДАГ мөрч нохойнууд мөр хайгаад олохгүй байна гэхээр яг тэр газар хүүхэд очсон юм уу.
Ийм жоохон хүүхэд өөрөө алга болох үндэслэл яаж ч бодсон байхгүй гэж бодогдож байна. Аав ,ээж нь бараг л 20 минут болоод л ирсэн гэж бичсэн байсан.. Олдоноо. Маш хайхрамжгүй ,хэнэггүй зангаа больцгоо!!
Тэр хэсгийг хариуцсан ой хамгаалагч , байгаль орчны байцаагч гэж байдаггүй газар уу ? Зариг.мн -д хэлсэн бол тэр даруйд нь олох байсан биз. Төр бол ноцтой хэрэг гарч сенсаци дэгдэж байвал хулгайлах нууц хуйвалдаанаа хийх боломж гэж үздэг. Дорноговьд 13 настай охиныг алаад зугтсан этгээдийг цаг алдалгүй илрүүлэхэд тусалсан Өнөрөөг шоронд хийсэн шүү дээ.
Манай цагдаагийн байгаа царай!!
Манай цагдаагийн байгаа царай!!