Брюссель дэх ОХУ-ын Элчин сайд Денис Гончар "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа Орос ба НАТО-гийн хоорондох яаралтай холбооны суваг одоог хүртэл ажиллаж байгаа ч бодитой яриа хэлэлцээ үгүй болсон гэдгийг мэдэгдлээ.
Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар хоёр талын харилцаа зөвхөн тодорхой инциденттэй холбоотой цэргийн байгууллагын түвшний товч мэдээлэл солилцоход л хязгаарлагдаж байна. “Энэ бол захидал маягийн богино харилцаа төдий” гэж тэр онцолжээ.
Гончар сануулахдаа, 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс Орос улс НАТО-гийн дэргэдэх байнгын төлөөлөгчийн газраа хааж, яаралтай холбооны асуудлыг өөрт нь хариуцуулсан гэв. Энэ талаар НАТО-гийн Олон улсын нарийн бичгийн дарга нарт мэдэгдсэн ч тодорхой хариу өгөөгүй аж.
“Тэд зөвхөн утасны дугаар, цахим шуудангийн хаяг дамжуулж, шаардлагатай тохиолдолд холбоо хэвээр хадгалагдана гэж амаар баталсан” хэмээн дипломатч тэмдэглэсэн байна.
Мөн тэрээр, Орос–НАТО-гийн харилцаа ойрын үед хэвийн байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд энэ байдал Москвагийн эсрэг НАТО “дайсагнасан бодлогоо” өөрчлөх хүртэл үргэлжлэхийг онцоллоо.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл12
Путин ах үхэж байж нэг өөрчлөгдөж магад. Гэхдээ орос хүндээ их учир байна. Хандыг нь хага дарж байж нэг хэсэг хөрш үүд рүүгээ өнгөлзөхгүй болно
Бусдын нутгийг эзэлсээр байгаад хамгийн том газар нутагтай болсон Орос улс довтлох вий хэмээн жижиг хөршүүд нь нэгдсэн хамгаалалтанд орохыг хүсэж байна
Бүүдэн ах мөд өнгөрөхгүй ээ !
Бүүдэн ах мөд өнгөрөхгүй ээ !
АНУ ерөнхийлөгч Ж.Буш, Германы канцелор Хэлмут Коль - Ноен Горбачев, хэрвээ та баруун зүүн Германыг нэгдэхийг зөвшөөрвөл бид НАТО-г дорно зүг 1 инч ч тэлэхгүй гэдгийг батлан амлаж байна!
Салга толгойт Батүүл – Болдогсон бол би Украйнд очиж Оросуудтай байлдмаар байна! Хажуунаас нь нэг хүн – Украйн визгүй шд!? Салга толгойт Батүүл – Хөгшин би дайн байлдаан гээд яахав, харин залуучууд та Ардчилалаа хамгаалж Украйнд очиж ... бла бла бла.
Польшийн ГХ сайд Сикорски – Ноён Дональд! Та төмсөгдүүлсэн байна! Тэр үнэхээр Трампыг тэгж хэлсэн гэж үү? Үгүйэ, тэр Польшийн ерөнхий сайдыг хэлсэн юм! 😂😂😂
59.153.87.59 барууныхан Америк Канад Австрали газар нутгийг эзэлж эзэмшиж эдгээр газар нутгийн хамгийн анхны оршин суугч уугуул хүмүүсийг олноор нь алж устгасан түүхтэй. Болдогсон бол хятад орос Америкийг устгах юмсан
Оросууд яагаад НАТО с жийрхдэг вэ? Дайраад ороод ирэхгүйг нь мэдэхийн сайнаар мэдэж байгаа
Учир нь гэвэл хөршүүд нь ийм сайхан амьдарч байна гээд иргэд нь босох вий л гэдгээс их айдаг. Өөр юу ч биш
Dear Warriors : Reform and Modernization is desperate. Present day weapons are not for Victory period The people have absolutely no interest fighting for someone for cash or money.Human dignity is priceless.Kleptocracy and cronyism is the enemy of the people.All opportunity for the people are chocked by kleptocratsThe people are intelligent.They know who is who..Kleptocrats are scavengers.Scavenger belongs to cages.Cages belong to scavenger period Im pumping both my Arms period Sincerely Iron Leader The Great
Хөрөнгөтний нийгэм гээд байгаа тэр капитализм чинь нэг зүйлийг сайн ойлгосон байдаг. Юу вэ гэхээр ажилтандаа сайн цалин өгч байж бид хамтдаа урагшлах юм байна гэж.