Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барих, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хоорондоо уялдаатай төлөвлөх талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор “Маршал таун” хотхон тал руу зүүн тийш нэг орц гарц буюу хаалга, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “И-Март” чиглэлээс орох хаалга гаргах үүргийг холбогдох албаны хүмүүст өгч байна. Надтай хамт өнөөдөр ажиллаж байгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав, Хан-Уул, Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар энэ ажилд анхаарах нь зүйтэй. Хүйтрэхээс өмнө хаалга нээх ажлыг зохион байгуулж, холбогдох зардлыг УБЗАА-ны Хот тохижилтын зардлаас гаргаж шийд. Хаалга барихдаа явган хүний замыг мөн давхар шийдэж өгөх хэрэгтэй” гэв.

Үргэлжлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр “2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар “Хан Талст” компанид амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 15 га орчим газрыг өгсөн. Үүнээс 11 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй. Гэрээний хугацаа дууссан байна. Тиймээс тус компанийн захиралтай ярилцаж, НИТХ-аар асуудлыг оруулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Хан Талст” компанийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулах чиглэлээр анхаарна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байх тал дээр Ё.Нямжав даргатай хэлэлцэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулна” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн дэлхийн далайн хавны хамгийн том судалгааны хүрээлэнгийн нэг ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын судлалын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд зориулсан далайн хавны аквариум байгуулах, ингэхдээ зардлаа өөрсдөө 100 хувь хариуцах санал гаргажээ. “Хан Талст” компанийн хийх бүтээн байгуулалттай далайн хавны аквариумыг уялдуулах, иргэд, хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа амралт зугаалгын цогц үйлчилгээг авдаг байх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар уулзалтын төгсгөлд хэллээ.
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл5
ТЭГЭЭД ПИЗДА НАР АГААР АМЬСГАЛАХ ГЭЭД ОЧИХООР МАШИНЫ ТӨЛБӨР НЭХДЭГ МАЛНУУД БИЗДЭЭ ИРГЭДИЙН ТАТВАРААС ӨЧНӨӨН ТАТААС АВСАН ХЭРНЭЭ ИРГЭДЭЭД МАШИНИЙ ТӨЛБӨР НЭМЭЖ АВДАГ ЯМАР ЛОГИК ВЭ?
haa ch gazar yilchilyylsen bol?...tatbar abdag delhii niitiin jiseg baina.Irged gedeg chini niigemiin dotor baigaa gyilgeend orolzogch choriin ganz cheleet ardchilsan irged gedeg biz dee!!!tatbaraa teleh ni tanii uureg,uureg erh hoyoroo byy hytgaad bai......Mongolchyyd aa ta nar sinechlegd l dee!!!delhii niiteeree yragsaa ahij baihad hyychin yumaa yariad syygaad baih yum!!!!modoo tari l daa,hasaandaa modoo jimsee tari l daa,hichneen jiseg bolohoor Mongol ailuud chaana chini zyragtaar sain ailiin jisee boloh ye ye garah l yum tedneesee jisee abaachee..............bainga hoorondoo hereldej baisanaas ylger jisee ger byl bolohiig hysej boldoggyi yum!!!!!!!!!
Нямбаатар шиг ажиллаж байсан хотын даргыг санадаггүй ээ. Энэ замбараагүй, иргэд нь дураараа, сургууль, цэцэрлэг барих зайгүй болтол газрыг нь зарчихсан лалруудын лай ланчгийг цэгцлэх гэж аэрдээ л үзэж байна дөө. Урагшаа залуу минь. Олон долоон юм хуцаж байгаа, Ардчилсан намын эргүүнүүдийг битгий тоо, ард түмэн бол чиний талд бгаа учраас урдах ажлаа л хийгээд зүтгээд бай даа. Амжилт
Хийж байгаа юм болгоных ард нь өөрийнх нь цавчаа мөнгө угаалт явагдаж байгаа. эргүү хар мал аа.
Энэ нянгар чинь хулгай хийж намынхаа санхүүг зузаалдаг түрийвч болсон шүү