
Есдүгээр сарын 22-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Дин Шюешян тус улсын Ханжоу хотноо болсон Тав дахь удаагийн дэлхийн шим мандлын нөөц газрын хурлын нээлтийн ёслолд оролцон илтгэл тавьжээ.
Дин Шюешян илтгэлдээ: "ХКН-ын 18 дахь удаагийн их хурлаас хойш Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааны шинжлэх ухаанч удирдамжаар Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь экологи, ногоон хөгжлийн гайхамшгийг бүтээж, тус салбарын дэлхийн бүтээн байгуулалтын чухал оролцогч, хувь нэмрээ оруулагч бөгөөд удирдагч боллоо. Дэлхийн экологийн орчны асуудлын ноцтой сорилтын өмнө бид гар нийлэн хамтран ажиллаж, шим мандлын нөөц газрын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, хүн байгалийн эе зохицол, эдийн засаг байгалийн орчны уялдаатай байдлыг хангах ёстой" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0