
9-р сарын 22-нд Хятадын Төв радио телевиз, тус улсын Фүжянь муж, Шаанши мужийн ардын захиргаа хамтран зохион байгуулсан торгоны замын олон улсын 12 дахь кино наадам БНХАУ-ын Фүжоу хотод нээлтээ хийлээ. Уг кино наадам “Торгоны зам дэлхийг холбосон, кино урлаг Фүжоу хотыг гэрэлтүүллээ" уриан дор зохиогдсон бөгөөд 135 улс орон, бүс нутгийн 3500 гаруй кино урлагийн бүтээл оролцсон бол үүний 90 гаруй хувь нь олон улсын бүтээл гэнэ.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн видеогоор, торгоны замын олон улсын кино наадам бол торгоны замын үзэл баримтлалыг өвлөн уламжлах, соёл иргэншлийн харилцан солилцоог ахиулах чухал индэр гэж хэллээ. Фүжянь мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын яамны сайд Жан Янь хэлэхдээ, кино наадам нь хүмүүсийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, сайн сайхан ирээдүйг бүтээхэд чиглэсэн соёлын чухал арга хэмжээ болж байна гэжээ.
Уг кино наадам 9-р сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг арван "Алтан торгоны замын шагнал"-ыг тодруулах юм.
Г.Бямба
Сэтгэгдэл0