9-р сарын 22-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ: "ТикТок"-ийн талаарх асуултад Гүө Жякүнь хариулахдаа: "ТикТок-ийн тухай асуудлаарх Хятадын байр суурь тодорхой, Хятадын Засгийн газар компаниудын хүсэл зорилтыг хүндэтгэж, компаниуд зах зээлийн дүрэмд нийцсэн үндэс суурь дээр арилжааны хэлэлцээ хийж, Хятадын хууль тогтоомж, ашиг сонирхлын тэнцвэржүүлэлтэд нийцсэн шийдэлд хүрч байгаад баяртай байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Америкт хөрөнгө оруулалт хийхэд бизнес эрхлэлтийн нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй орчин хангахыг Америкийн талаас хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл1
Юүтүбийн China Truths, China Undercover, China Observer, China Insider сувгуудаас хятадын эдийн засгийн их хямрал, олон тооны аж ахуйн нэгжүүдийн дампуурал, гадаадын хөрөнгө оруулагчид хятадыг орхиж явсан, олон сая хятад оюутнууд ажилгүй орлогогүй болж, олон сая хятадууд ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч уйлж байгаа бодит явдлыг харуулсан контентуудыг үзээрэй. ХКН-ын хятадын эдийн засаг хүчирхэгжиж байна, хятадад ядуурал буурч байна гэх худал суртал ухуулгад итгэж тархиа угаалгах хэрэггүй.