9-р сарын 23-нд, 2025 оны Бээжингийн соёлын форум БНХАУ-ын нийслэл Бээжинд нээлтээ хийв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй оролцож, илтгэл тавьсан байна. Мөн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли оролцож, үг хэлжээ.
Соёл, шинжлэх ухаан технологийн уялдаатай хөгжлийн чиглэлийг барьж, үнэт зүйлд тулгуурлан, эрэлт хэрэгцээгээр чиглүүлэлт болгож, алс ирээдүйд анхаарал хандуулж, шинжлэх ухаан технологийг ямагт соёлын өв уламжлал болон шинийг бүтээхэд үргэлж үйлчлүүлж, ард түмний оюун санаа, соёлын амьдралд үйлчлүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй. Шинэ технологи шинэ арга барилыг ашиглан, соёлын өвийг хамгаалан өвлүүлэх чадавхи болон түвшинг дээшлүүлж, түүхийн өвийг үргэлжлүүлэхэд нэн сайтар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Соёлын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг бүрэн идэвхжүүлж, соёлын дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, соёлын бүтээгдэхүүний дижитал үйлдвэрлэлийг тасралтгүй өргөжүүлэх ёстой. Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг эрчимтэй ахиулж, соёлын солилцоо, хуваалцах онлайн платформыг олноор байгуулж, Хятад улсын болон гадаадын ард түмнийг илүү сайн харилцан ойлгуулж, бие биенийхээ шилдэг соёлтой илүү сайтар танилцаж, соёл, шинжлэх ухаан технологи, инновацийг хүн төрөлхтөнд нэн сайн үр өгөөжтэй байлгах ёстой гэж уг форумд оролцсон зочид тэмдэглэсэн гэнэ.
Форумд 58 улс орон, бүс нутгаас 800 гаруй зочин оролцжээ.
Г.Бямба
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл0