sonin.mn

 9-р сарын 23-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Хятадын талын зохион байгуулсан "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын дээд түвшний уулзалтад оролцож, үг хэлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Иракийн Ерөнхийлөгч Абдул Рашид, Анголын Ерөнхийлөгч Гонкалвес Лоуренко, Антигуа Барбудагийн Ерөнхий сайд Гастон Браун, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, Нигерийн Ерөнхий сайд Ламин Зейне болон 30 гаруй орны сайд нарын албан тушаалтнууд, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцсон байна.


Ли Чян энэ үеэр хэлэхдээ, Ши Жиньпин даргын 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн санаачилга" нь хамтын хөгжлийг ахиулахад чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү чухал санаачилгыг хэрэгжүүлэх механизмд 130 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон нийтийн хүртээл болсон юм. Өдгөө ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд ноцтой нөлөөлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч суларч байна. Дэлхийн хөгжлийн санаачилгыг цаашид хэрэгжүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг түргэтгэж, дэлхийн хөгжлийн үйлсийг сэргээхийн тулд Хятад улс талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Тухайлбал: Нэгд, олон улсын хөгжлийн тогтвортой, нээлттэй орчинг бүрдүүлж, НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоог хамтдаа хамгаалж, олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжин, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулна. Хоёрт, тэнцвэртэй, хүртээмжтэй хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгож, хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагад илүү анхаарал хандуулж, тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн асуудлыг идэвхтэй зохицуулна. Гуравт, ирээдүйд чиглэсэн шинийг санаачилсан хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, "хана хэрэм босгож, хагарал үүсгэх"-ийг эсэргүүцэн, шинийг санаачилсан хөгжлөөр дэлхий дахинд бодитой ашиг тус хүртээнэ. Дөрөвд, илүү тогтвортой ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг ахиулж, шинэ эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн ба байгалийн эв найртай зэрэгцэн оршсон илүү тогтвортой хөгжлийг биелүүлэхийн төлөө хамтран ажиллах ёстой" гэжээ.


Г.Бямба