sonin.mn

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан, Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн 38 орны 7446 интернет ашиглагчдыг хамруулсан санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцогчид Шинжааны эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтыг нааштай үнэлж, Шинжаанд хэрэгжүүлж буй Хятад Улсын бодлогууд нь хил хязгаарын бүсийн уялдаатай хөгжил, аюулгүй байдлыг хангасан гэсэн байна. Үүний зэрэгцээ Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дорвитой дэмжсэн Шинжааны практик болон Шинжааны нийгмийг тогтвортой,урт удаан хугацааны амар амгалан байдалд оруулах зөв замналыг олсон гэж үзжээ. 




Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82.1% нь эмнэлгийн түвшин сайжирсан гэж үзсэн бол 81.7% нь иргэдийн боловсрол хүртэх эрхийг баталгаажуулсан гэжээ. Мөн 80.8% нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайшааж, 80.6% нь экологийн хамгаалалт үр дүнтэй боллоо гэж үнэлсэн байна. 80% нь иргэдийн орлого нэмэгдсэн гэсэн бөгөөд 79.3% нь ядуурлаас гаргах ажил үр дүнтэй боллоо гэж сэтгэгдлээ хуваалцжээ.


Санал асуулгад оролцогчдын 80.6% нь Шинжааны үндэстнүүдийн шашин шүтлэгийн эрх чөлөөний эрх хангагдсан гэж үзсэн бөгөөд 83.1% нь Шинжаан нь үндэстнүүдийн уламжлалт баяр, ёс заншлын тэмдэглэлт үйл ажиллагаануудыг дэмжих замаар Шинжааны соёлын өвийг үр дүнтэй хамгаалж чадсан гэж үнэлжээ. 


Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63.8% нь Шинжааны ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байна гэсэн байна. 


Энэ удаагийн санал асуулгыг Хятадын төв радио телевиз-ийн CGTN болон Хятадын Ардын их сургууль хамтран "Шинэ эрин" олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгээр дамжуулан өрнүүлжээ. Уг судалгаанд дэлхийн 38 орны 7446 хүн хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан орнууд нь томоохон хөгжингүй орнууд болон дэлхийн өмнөдийн орнуудын 18-65 насны жирийн иргэд байсан бөгөөд түүврийн хэмжээ нь улс орнуудын хүн амын тооллогын нас, хүйсийн хуваарилалттай нийцэж буй юм.


Г.Бямба