sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний хулгайтай холбоотой хэргийн талаар шүгэл үлээсэн. Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дурдагдсан нь дуулиан болов. Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан Д.Амарбаясгалан тухайн үедээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байсан хэрнээ тайлбар өгөлгүй шууд зугтсан юм.


Нүүрсний хулгай, Бор тээгийн ордын талаарх цугласан баримтыг АТГ, Улсын ерөнхий прокурорт хүлээлгэн өгсөн, ирэх даваа гарагт гэрчийн мэдүүлэг өгөхөөр болсноо Б.Энхбаяр гишүүн өнөөдөр дахин нотоллоо.


Гэтэл үнэнийг илчилсэн, гэрчилсэн Б.Энхбаярыг МАН-аас хөөх ёстой гэж Д.Амарбаясгалангийн талынхан дайрч давшлах болжээ. Уг нь тэрбээр намын тухай ам нээгээгүй, эрүүгийн гэмт хэргийн талаар баримт өгүүлсэн юм. Үүнд нь өширхөж намаас хөөнө гэж сүгсэлзэж эхэлснээс харвал гэмт хэрэгт холбогдогчид үхтэлээ айж байгаа нь илт байна. Үнэн үг хэлсэн хүмүүсийг хэлмэгдүүлэн намаас хөөж, нутаг зааж, заримыг нь шууд буудчихдаг байсан аймшигт 1937 он МАН-д эргэн амилах юм биш биз дээ???


Д.Дандархүү