sonin.mn

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл өнгөрсөн долоодугаар сард бүлэглэн зодоон хийж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж буй.


МАН-ын Бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс байр суурийг нь тодруулахад Ц.Цэрэнпунцаг: "Та нар энэ хэргийг шүүхээс нь асуу. Миний хүү 28 нас хүрсэн хүн. Эцгийнх нь хувьд би тухайн хэрэгт нь анхаарал хандуулж байгаа. Хохирогчийн эцэг эхтэй уулзаж эмчилгээнийх нь төлбөрийг төллөө, эрүүл мэндэд нь анхаарлаа.


Өнөөдөр тэр хүүхдийнх нь хамар, ам нь бүтэн байж л байгаа шүү дээ.


Манай хүүгийн найз охиныг оролдсон учраас зодоон болсон гэж хэлсэн. Найз охиныг нь янз бүрээр оролдоод байвал ямар ч эр хүн дуртай байхгүй байлгүй дээ. Би ар гэрээс нь уучлал гуйсан Эмчилгээний зардлыг гаргасан. Хамар ам бүрэн бүтэн болоод ирчихсэн байна лээ" гэв.


М.Чой