АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Адам Смитээр ахлуулсан төлөөлөгчид Хятад улсад хийсэн айлчлалаа 25-нд өндөрлүүлсэн юм. Тус айлчлалд олон улсынхан ихээхэн анхаарал хандуулжээ.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид 2019 оны 3-р сард Хятадад айлчилж байсан юм. Зургаан жил алгассаны дараа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид Хятад улсад дахин айлчилсан явдал нь АНУ-ын хоёр намын дуу хоолой болон Хятад Америкийн харилцаанд тавьсан Америкийн ард түмний хүсэл эрмэлзлийг авчирлаа.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид Хятад улсад айлчлахын өмнөхөн Хятад Америкийн төрийн тэргүүн нар утсаар ярилцаж, өнөөгийн Хятад Америкийн харилцаа болон хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо илэн далангүй гүнзгий солилцож, дараагийн шатны Хятад Америкийн харилцаа тогтвортой хөгжихөд стратегийн удирдан чиглүүлэлт хийсэн билээ. Ийм нөхцөл байдалд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн баг Хятадад айлчилсан нь Хятад Америкийн төрийн тэргүүн нарын стратегийн удирдан чиглүүлэлтийн чухал үүргийг бүрэн харуулж, сүүлийн хэсэг хугацаанд Хятад Америк хоёр орон дээд зиндааны харилцаагаа эрчимжүүлж буй ерөнхий хандлагыг цаашид үргэлжлүүлж, Хятад Америкийн харилцааг тогтворжуулахад хийсэн эерэг алхам боллоо.
Хятадын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн профессор Дяо Дамин “Олон улсын тойм”-д хэлэхдээ: АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид энэ удаа Хятад улсад айлчилсан нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Хятад улсын бодит байдлыг ойлгож, Хятад улсын талаар зөв ойлголтыг цаашид төлөвшүүлж, улмаар Хятад улстай холбоотой асуудлыг авч хэлэлцэх үед илүү оновчтой байр суурь баримтлахад нь тустай юм. Энэ нь уулзалтын үеэр Хятадын тал онцлон тэмдэглэсэнчлэн, Хятад улс болон Хятад Америкийн харилцааг зөв авч үзэж, хоёр орны солилцоо хамтын ажиллагааг эерэгээр ахиулж, хоёр орны найрамдал, хамтын хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг АНУ-ын Конгрессод хүсэж байна гэв.
Өнөөгийн Хятад Америкийн харилцааны тухайд гэвэл, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн баг Хятадад айлчилсан нь хоёр талын харилцааны сувгийг өргөтгөж, Хятад Америкийн солилцооны бас нэгэн цонхыг нээсэн юм. Төлөөлөгчдийн багийн ахлагч, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны гишүүн Адам Смит хэлэхдээ: “АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн айлчлал зургаа, долоон жилд нэг удаа хийгдэх нь зөв биш, бидэнд иймэрхүү илүү олон харилцаа шаардлагатай байна” гэв. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд муж бүрээс сонгогддог. Тэд Хятад улсад ирж айлчлал хийсэн нь АНУ-ын орон нутгийнхан Хятад улсыг илүү сайн ойлгоход тус болохоос гадна АНУ-ын орон нутгийнхны тавьж буй хүсэлт шаардлагыг Хятадын тал илүү сайн ойлгоход ч тустай гэж зарим шинжээч үзжээ.
Хэрэг дээрээ, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн баг энэ удаа Хятадад айлчлах үеэр Бээжин хот нь АНУ-ын орон нутагтай хотын засаглал зэрэг салбар дахь солилцоогоо цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, өөрсдийн давуу талаа ашиглаж, харилцаа холбооны гүүр суваг байгуулж, хоёр талын солилцоо хамтын ажиллагаа шинэ ахиц дэвшил гаргахыг ахиулахыг Конгрессын гишүүдэд хүслээ. Орон нутаг хоорондын хамтын ажиллагааны давуу талыг ашиглаж, Хятад Америк хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд эерэг хувь нэмэр оруулахаа Шанхай хот мэдэгдэв. Хятад Америкийн харилцааны “эрч хүн нь орон нутагт” байгаа бөгөөд шинэ боломжийг угтаж болзошгүй гэдгийг үүнээс харж болох юм.
Хятад Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Хоёр улс түнш, анд найз байх боломжтой, байх ч ёстой.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн баг Хятадад айлчлах үеэр, Хятад улс АНУ-тай эрх тэгш, хүндэтгэж, харилцан ашигтай байх зарчмын дагуу өөр өөрсдийн анхаарал хандуулж буй асуудлыг харилцаа холбоогоор дамжин шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, түүнчлэн үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийг ашиг сонирхлоо тууштай хамгаалах төв чанга байр сууриа ч өгүүлсэн юм. Хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө энхийн замаар зохицуулахын тулд илүү их яриа хэлцэл хийх шаардлагатай гэж Америкийн тал мэдэгдэв. Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн хэлэхдээ: АНУ-ын хамтын ажиллагааг эрэлхийлж буй зорилт нь илэрхий байна, цаашид Хятад Америкийн харилцаа илүү эрчимжиж магадгүй юм. Энэ явцад, Хятад улсад үзэж харсан зүйлээ улсынхаа дотоодод танилцуулж, АНУ-ын Конгресс Хятад Америкийн харилцааны сайн сайхан харилцаанд эерэг үүрэг гүйцэтгэхийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид хүсэж байна гэв.
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл0