
9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд ус ашиглалт өндөр чанартай хөгжсөн ололт амжилтаа танилцуулжээ. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаа эхэлснээс хойш Хятад улс ус ашиглалтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шинэ ахиц дэвшил гаргалаа гэж Хятадын Усны нөөцийн яамны сайд Ли Гүө-ин энэ үеэр хэлсэн байна.
2022 онд ус ашиглалтын төслийн гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт анх удаа 1 их наяд юанийн босгыг давж, гурван жил дараалан түүхэн дээд амжилтыг шинэчилжээ. 2024 онд хөрөнгө оруулалт 1 их наяд 352.9 тэрбум юаньд хүрэв. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны ус ашиглалтын төслийн гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт 5.4 их наяд юаниас давах төлөвтэй байгаа нь “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны хөрөнгө оруулалтын 1.6 дахинтай тэнцэх гэнэ.
“14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаа эхэлснээс хойш ус ашиглалтын томоохон 172 шинэ төсөл хэрэгжиж, ус ашиглалтын дэд бүтцийн төлөвлөлт, бүтэц, чадавх, системийн нэгдмэл байдлыг оновчтой болгох ажлыг түргэтгэжээ.
Хятад Улс 2024 оны сүүлч гэхэд нийт 95 мянган усан сан, ус дамжуулах том дунд хэмжээний 200 төсөл, усалгааны том дунд хэмжээний 6924 талбай, нийт 318 мянган км далан барьж байгуулсан нь дэлхийд цар хүрээгээр хамгийн том, чадавх хамгийн бүрэн, хамгийн олон хүн амд үр өгөөж хүртээсэн ус ашиглалтын дэд бүтцийн байгууламжийг бий болгосон байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Сүүлийн жилүүдэд Хятад үерийн аюулд ихээр нэрвэгдэх болсон. Яг одоо Хятадын төв хэсэгт сүүлийн 1000 жилд тохиогоогүй их үер болж, хятадууд асар их хохирол үзэж байна. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Хятад дахь үерийн талаар мэдээлэхдээ дэлхийн дулаарлын асуудлыг дурдаж байгаа боловч энэ үерийн цаад шалтгааныг эрдэмтэд Хятад дахь олон тооны усан цахилгаан станцууд гэж дүгнэснийг мэдээлэв. Хятадын ЗГ том, жижиг гол мөрнүүдээ боож, олон усан цахилгаан станцуудыг байгуулжээ. Гэтэл нь тэдгээр нь гол мөрнүүдийн байгалийн урсгалыг өөрчилж, үерийн аюул дагуулсан байна. Хятадад болж байгаа үер нь хятадуудыг нэг л зүйлээр хамгийн их айлгаж байна. Саяны үерээр Өвөр Монголд багахан усан цахилгааны станцын далан задарсан байна. Гэтэл Хятадын Хөх мөрнийг боож байгуулсан асар том далангууд задарвал юу болох вэ гэсэн айдаст хятадууд улам их автаж байна. Хэрэв тэдгээр аварга том далангууд задарвал Хятадад төсөөлөхийн аргагүй том аюул болно.