
МАНИЛА, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Филиппиний төв нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 26 хүн амиа алдаж, 147 хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын байгалийн гамшгийн уршгийг арилгах албаныхан мэдэгджээ.
Орон нутгийн цагаар мягмар гаргийн 22:00 цагийн орчимд Себу хотын эргийн ойролцоо хүчтэй газар хөдөлж, улмаар цахилгаан тасарч, барилга байгууламжууд эвдэрч сүйдсэн байна.
Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс цунамийн сэрэмжлүүлгийг цуцалж, “далайн түвшин бага зэрэг өөрчлөгдсөнөөс үүдэн аливаа учрах эрсдэл үндсэндээ арилсан” гэж мэдэгджээ.
Себу хотын Бого болон гамшигт нэрвэгдсэн бусад суурин тосгодод газар хөдлөлтийн уршгийг үнэлж байгаатай холбогдуулан “гамшгийн байдал” зарласан байна. Нэг сая орчим оршин суугчтай Себу хот нь Висая мужийн эдийн засаг, улс төрийн төв бөгөөд олон улсын нисэх буудал, далайн боомтууд байдаг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Ашгүй дэ !
100 сая хүн амтай оронд хүчтэй газар хөдөлж хүчтэй хар салхи үер бууж массаараа үхээсэй.