sonin.mn

10-р сарын 6-7-ны өдрүүдэд Швейцарын Женев хотноо болсон ДХБ-ын ерөнхий зөвлөлийн 2025 оны 4 дэх хурлын үеэр, Хятад улс “ДХБ-ын онцгой болон ялгаатай хандах Хятадын байр суурийн тухай баримт бичиг”-г өргөн дэвшүүлж, Хятадын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэ нь ДХБ-ын гишүүн орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын сайшаалыг хүлээсэн байна. 


Энэ нь Хятад улс 9-р сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр, ДХБ-ын өнөө ба ирээдүйн хэлэлцээний явцад онцгой болон ялгаатай хандахыг эрэлхийлэхгүй гэдгээ зарласнаас хойш, ДХБ-ын зохион байгуулсан ерөнхий зөвлөлийн анхны хурал юм. 


Хятадаас ДХБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Юншя хэлэхдээ, хариуцлагатай хөгжиж буй том орны хувьд, Хятад улс урт хугацааны турш дэлхийн хөгжилд өөрийн чадах бүхнээ хийсээр ирсэн. ДХБ-ын тухайд, Хятад улс олон талт худалдааны хэлэлцээнд идэвхтэй оролцож, худалдааг дэмжих санаачилгыг ахиулж, худалдааг хөгжүүлж байна. Хятад улс ДХБ-д онцгой болон ялгаатай хандах тухай байр сууриа илэрхийлсэн нь Хятад улс олон талт худалдааны тогтолцоог тууштай баримталж, хөгжлийн асуудлыг ДХБ-ын ажлын төв байранд тавьж буй бодит арга хэмжээ, мөн Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэх бодит арга хэмжээ юм гэжээ.


Г.Бямба