sonin.mn

 Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хороо, БНАСАУ-ын Засгийн газрын урилгаар, 10-р сарын 9-ний үдээс өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян БНХАУ-ын нам төрийн төлөөлөгчдийг тэргүүлэн Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, түүнчлэн БНАСАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийхээр нисэх онгоцоор Бээжингээс мордож Пхеньяныг зорилоо.


 10-р сарын 9-ний үдэд Ли Чян Хятадын нам төрийн төлөөлөгчдийг тэргүүлэн Пхеньяны Сунан олон улсын нисэх буудалд газардлаа. Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, засгийн газрын ерөнхий сайд Пак Тэ-Сон нам, төрийн өндөр албан тушаалтнуудыг даргалан нисэх онгоцны буудлаас Ли Чяныг халуун дотноор угтан авчээ. Ли Чян Пак Тэ-Сонтой хамт хүндэт харуулын өмнөгүүр алхаж, парадтай танилцжээ. Мөн БНХАУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайд Ван Яжүн онгоцны буудалд хүрч угтан авчээ.


Ли Чян хэлэхдээ: БНХАУ, БНАСАУ бол уул усаараа залгалдсан социалист хөршүүд бөгөөд уламжлалт гүн зузаан найрамдалтай. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун нарын стратегийн удирдлага дор хоёр улсын харилцаа шинэ эрч хүчээр бялхсан юм. Энэ оны 9-р сард Ким Жон Ун ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-д айлчилж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм. Энэ үеэр хоёр намын дээд удирдагчид дахин уулзалт хийж цуврал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэсэн юм. БНХАУ нь БНАСАУ-тай хамтаар хоёр нам болон хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн ойлголцол, нягт харилцаа холбоогоо хадгалж, БНХАУ, БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.


Г.Бямба