sonin.mn

2025 оны Үндэсний болон тэргэл сарны баярын өдрүүдэд Хятадын олон хот, бүс нутагт соёл, аялал жуулчлалын төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд өргөн дэлгэр зохион байгуулагджээ. Хятадын Соёл аялал жуулчлалын яамны гаргасан тоон мэдээллээс харахад, үндэсний болон тэргэл сарны баярын амралтын 8 өдрийн хугацаанд, дотоодод давхацсан тоогоор 888 сая хүн аялан жуулчилсан нь 2024 оны мөн үеийн баярын амралтын 7 хоногтай харьцуулахад давхацсан тоогоор 123 сая хүнээр нэмэгджээ. Мөн дотоодын жуулчдын нийт аяллын зардал 809 тэрбум 6 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн амралтын 7 өдрөөс 108 тэрбум 189 сая юаниар нэмэгджээ.