9-р сарын 30-нд Андын нийгэмлэгийн Гадаад харилцааны сайд нарын зөвлөлийн 31 дэх удаагийн хурал Колумбын нийслэл Боготад болов. Хурлаар санал нэгтэй шийдвэр батлаж, Хятад улсыг тус байгууллагын ажиглагч орноор албан ёсоор хүлээн авсан байна.
1969 оны 5-р сард байгуулагдсан Андын нийгэмлэг нь Латин Америкийн бүс нутгийн эдийн засгийн чухал нэгдсэн зохион байгуулалт юм. Перу улсын нийслэл Лимад төв байртай тус байгууллага өдгөө Перу, Эквадор, Колумб, Болив зэрэг 4 албан ёсны гишүүн оронтой. Чили болон Венесуэль нь 1976 он болон 2006 онд тус байгууллагаас тус тус гарчээ.
Хятад улс нь олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн, Хятад улс Андын нийгэмлэгийн ажиглагч орон болсон нь түүхэн чухал ач холбогдолтой, үүгээр хоёр талт хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн эдийн засгийн интеграци үйл явц болон тогтвортой хөгжлийг урагш ахиулж, хөгжиж буй улс орнуудын хамтын ашиг тусыг нэн сайтар хамгаалахыг хүсэн эрмэлзэж байна гэж гишүүн орнууд илэрхийлжээ.
Хятадын талын төлөөлөгч, Колумб улсад суугаа элийн сайдын яамны үйл хэргийг түр хамаарагч Жан Липин урилгаар тус хуралд оролцон Хятадын талыг төлөөлөн үг хэлж, Андын нийгэмлэг Хятад улсыг ажиглагч орноор хүлээн авах шийдвэр гаргасныг сайшааж, Латин Америкийн орнуудтай Хятад Латин Америкийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулах "таван том төсөл"-ийг хамтдаа хэрэгжүүлж, хоёр талт болон олон талт харилцан ахиулах хамтын ажиллагааны шинэ төлөв байдлыг эхлүүлж, хоёр талын ард түмэнд нэн сайн ашиг тус хүртээхэд Хятадын тал бэлэн байгаа гэж тэмдэглэв.
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл0