
Хятадын Үндэсний киноны газрын гаргасан тоон мэдээллээс үзэхэд, 2025 оны Үндэсний баярын амралтын өдрүүдэд кино театрын нийт орлого 1 тэрбум 835 сая юаньд хүрч, давхацсан тоогоор 50 сая 70 мянган хүн үзсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12.82%-иар өссөн үзүүлэлт бөгөөд тасалбарын дундаж үнэ 36.64 юань байж, өнгөрсөн орны мөн үеэс 3.75 юаниар буурсан байна. Үүнд нийт тасалбарын орлогын 98.93 хувийг дотоодын кино бүтээл эзэлсэн байна. Кино тасалбарын борлуулалтаараа өмнө тавд орсон кинонд, “The Volunteers: Peace at Last”, “731”, "A Writer's Odyssey Ⅱ" , “Row to Win”, “Sound of Silence” зэрэг бүтээлүүд багтжээ.
Сэтгэгдэл0