.png)
БНХАУ-ын Гуанжоугийн 138 дахь удаагийн яармаг 10-р сарын 15-наас 11-р сарын 4-ний өдрүүдэд Гуанжоу хотод гурван үе шаттайгаар зохиогдох аж.
Энэ оны Гуанжоугийн яармаг нь 1.55 сая хавтгай дөрвөлжин метрийн үзэсгэлэнгийн талбайд 74,600 лангууг ажиллуулна.
Үзэсгэлэнд оролцогчдын тоо 32,000-аас давж, аль аль нь дээд амжилт тогтоосон бөгөөд ойролцоогоор 3600 компани анх удаагаа үзэсгэлэнд оролцож байгаа юм. Дээд технологи бүхий, шинэчлэгдсэн, салбартаа тэргүүлж буй шилдэг аж ахуйн нэгжийн тоо анх удаагаа 10 мянгыг давж, түүхэн дээд амжилт тогтоосон бол экспортын нийт компанийн 34 хувийг эзэлж байна. Үзэсгэлэнд мөн 353,000 ухаалаг бүтээгдэхүүнийг үзүүлэх гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Юүтүбийн China Truths, China Undercover, China Observer, China Inside сувгуудаас хятадын эдийн засгийн их хямрал, олон тооны аж ахуйн нэгжүүдийн дампуурал, олон сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч уйлж, олон сая оюутнууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, Хятадын цахилгаан автомашины салбар уналтад орсон, барилгын салбар дампуурсан тухай өгүүлсэн бодит контентуудыг үзээрэй.