
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Atticus Partners” гэх компанийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байсан хэмээн дурджээ.
Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэлт баримтлалд заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.
Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын дагуу төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний тухай мэдээлэл нь төрийн нууцад хамааруулах
мэдээлэл болно /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.1.д/.
Гадаад харилцааны яам төрийн дээд, өндөр түвшний гадаад айлчлал, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг төрийн нууцтай танилцах эрхгүй нэгж, албан тушаалтан, гадаад улсын хуулийн этгээдтэй хуваалцах, аливаа ажил гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хуулиар хориотой юм.
Сэтгэгдэл4
Ман залуучуудтайгаа ажиллах цаг болжээ Номин Болормаа гээд жишээ нь гадаад улсын хуулийн этгээд гадаад кампаниас хандив авах гэх мэт Монголын ба гадаадын гэсэн оылголт алгаа Гадаадад сургууль төгссөнм залуучуудын нэрийг баастаж байна шүү Дээр нь хулгай луйвар хамгаална Бүтэхгүй ээ ийм хүмүүс монголчуудын эрх аогийг хамгаалж чадахгүй
Батцэцгийн хамтран ажилласан зурагнуудыг нь гаргаад нотолчих
Гадаад яам маш зөв мэдэгдэл гаргажээ Английн дээрх компанийг үүсгэн байгуулагч Леон Кук гэгч хүн бол Английн гадаад дахь Консервативуудын Элчин гэж явдаг юм байна Ambassador of Conservatives Abroad Англи. Хэл дээрх мэдэгдэлдээ монголчуудад их томорсон байна шүү Рио Тинто д төлөх өр Лондонд болж байгаа арбитрын хурлын үед Монголд сөррөөр нөлөөлж болзошгүй гэнээ Оюунэрлэнэ Номин нар Монголын гадаад сурталчилгаа болон Оят Монголын хооронддын асуудлыг гадаадын тэгэх тусмаа илт улс төрийн тодорхой баыр суурьтай кампанид хариуцуулснаараа монголын мэргэжилтнүүддээ үл итгэсэн улсынхаа гадаад бодлорын зарчмыг огт ойлгоогүйг харуулж байна
Dear Mongols: Never follow the money.At the end of day the one who prints the money controls the money.Not the one who holds. Golden rule of capitalism.Not money but Humans solve the problems. Mongols allow iron leader the great rule you. In order to exterminate vermins and scavengers needs to demolish the house Iron Leader The Great will do it with fantasy. At your service Volks.